Төрийн тусгай хамгаалалтын нэр барьсан этгээдийг ”саатууллаа””

0287de99bbf7f0f7originalӨнөө өглөө манай сайтаар гарсан ”Омогтой” төрийн тусгай хамгаалалт ”шартай” нийтийн тээвэр хоёрын будлиан нийтлэлийн шугамаар Төрийн тусгай албаны хамгаалалтын албаныхан Лексус машины жолооч М.Цогтбаатарын тухай эрэн сурвалжилж хэрэг явдлын учрыг тогтоосон байна. Өчигдөр буюу 2013 оны 6 сарын 2 ний 14 цаг 45 минутын орчимд 3,4 -р хорооллын эцэст болсон дээрх явдлын үеэр иргэн Цогтбаатар нь Төрийн тусгай хамгаалалтын албаны нэр барин тус байгууллагын нэр хүндэд халдсан аж. Цогтбаатар нь “Дорноговийн үйлс” компанийн ерөнхий менежер ажилтай нэгэн агаад урд өмнө нь тус газрын нэрийг барьсан байж магадгүй хэмээн ТТХГ-ынхан үзэж байгаа юм. Хүний болон албан газрын нэр барин хуурамч үнэмлэх ашиглан дээрэнгүй зан гаргадаг хэргүүд нилээд олон байдаг. Тиймээс бид хуурамч нэр барьсан хүмүүсийн талаар эргэн сөхөх болно. Түүний үйлдлийг эргэн нэг харвал


Тэрээр өөрийгөө төрийн тусгай хамгаалалтын газрын ажилтан хэмээн кондукторт хэлж байсан юм


Мөн нийтийн тээврийн автобусны дугаарын зургыг авч холбогдох газар шалгуулна  гэлээ


Өөрийнх нь унаж явсан Лексус маркийн автомашин


Гурвантаа алгадуулсан автобусны жолооч “дайраад гар” хэмээн хэдэн минутын “суулт хийлээ”


Цогтбаатар нь “Дорноговийн үйлс” компанийн ерөнхий менежер ажилтай нэгэн


URL:

Сэтгэгдэл бичих