Хуулийн төслүүдийг бүхэлд нь дэмжихээр болжээ

338686e6164c284cc4d0844747dd2d4c_LУИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлгийн өнөөдрийн хуралдаанаар гишүүд энэ долоо хоногт хэлэлцэх хуулийн төслийг  дэмжих зүйтэй гэж үзжээ.

Тус бүлгийн гишүүд Засгийн газраас өнгөрсөн долоо хоногт УИХ-д өргөн мэдүүлсэн Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл болон “Тогтоолд нэмэлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төсөл буюу 24-өөс дээш суудалтай, 45-аас дээш зорчигчийн багтаамжтай автобус, троллейбусыг Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай, Гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг дэмжихээ илэрхийлсэн байна. Мөн Газрын тосны бүтээгдэхүүнийг гарган авах төслийн хүрээнд импортоор оруулж байгаа технологийн тоног төхөөрөмж, сэлбэгийг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай төслийг тус бүр хэлэлцээд дэмжих нь зүйтэй хэмээн үзжээ.
Түүнчлэн Ойн тухай хуулийн төслийг дэмжсэнээс гадна Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт оруулахдаа олон жил барилдсан бөхчүүдэд цол олгох шаардлагатай гээд тодорхой орд газруудыг Ашигт малтмалтын тухай хуульд өөрчлөлт оруулахаар тус бүлгийн гишүүд санал нэгджээ.

Н.Гантуяа

МОНЦАМЭ


URL:

Сэтгэгдэл бичих