Төрсөн өдрийн мэнд хүргэе, Анжелина

Холливудын алдарт жүжигчин Анжелина Жоли өнөөдөр буюу 6-р сарын 4-нд 38 хүрч байна. Түүний талаарх зарим баримтыг хүргэе.

-Түүний жинхэнэ нэр Анжелина Жоли Войт. Жоли бол түүний 2 дахь нэр, харин тэрбээр овгоосоо өөрөө татгалзжээ.

-Анжелина бараг 20 шивээстэй, хараа муутай учраас контакт линз зүүдэг.

-Тэрбээр 14 настайдаа загвар өмсөгч болжээ.

-Жоли онгоц жолоодох зөвшөөрөлтэй боловч албан ёсны нисгэгчтэй.

-Анжелина хутга цуглуулах хоббитой. Тэрбээр Дамбо хэмээх нисдэг зааны тугалын тухай кинонд их дуртай. Ялангуяа нисч эхэлдэг хэсэг дээр нулимс гаргадаг гэнэ.

-Жоли солгой, иймээс “Лара Крофт” кинон дээр түүнийг хурдан цэнэглэг гэж тусгай гар буу олж иржээ.

-Анжелина Жоли бол нэг кинонд тоглоод 20 сая гаруй доллар авдаг 3 дахь эмэгтэй жүжигчин, нөгөө 2 нь Жулия Робертс, Кэмерон Диас.

-Жоли бол 3 дараалан “Алтан бөмбөрцөг” шагнал хүртсэн анхны жүжигчин эмэгтэй. “Жорж Уоллас” (1997 он), “Жиа” (1998 он), “Тасарсан амьдрал” (1999 он) кинонд Жоли дандаа бодит хүний дүрийг бүтээжээ. Харин 2000 онд “Тасарсан амьдрал” киногоороо Оскарын шагнал авсан байна.

-Жоли 2004 онд Камбожийн хүндэт иргэн, харин 2005 онд жинхэнэ иргэн болжээ.

-Анжелина 2 удаа гэрлэсэн, 1996 онд Жонни Ли Миллертэй суусан ч жилийн дараа салжээ. Дараа нь 2000 онд жүжигчин Билли Боб Торнтонтой гэрлэж, 3 жилийн дараа зам замаа хөөсөн байна.

-Анжелина Жоли, Брэд Питт нар 6 хүүхэдтэй: Мэддокс Чиван (2001.01.08), Пакс Тьен (2003.11.29), Захара Марли (2005.01.08) , Шайло Нувель (2006.05.27), ихэр Нокс Леон ба Вивьен Маршелин (2008.07.12).

www.mnews.mn
Ингээд дэлхийн хамгийн сайхан бүсгүйн гэрэл зургуудыг хүргэж байна.

mnews.mn


URL:

Сэтгэгдэл бичих