Швейцарийн тэрбумтан 18 жилийн хорих ял авлаа

Швейцарийн тэрбумтан 18 жилийн хорих ял авлаа

Швейцарийн тэрбумтан Стефан Шмидхайнид Италийн шүүх 18 жилийн хорих ял оноожээ.

Шүүх 65 настай бизнесменийг өөрийн үйлдвэрт ажиллаж байсан 2000 гаруй хүний үхэлд буруутай гэж үзсэн байна. Тухайн үйлдвэрт хүний эрүүл мэндэд хортой нөлөө үзүүлдэг шөрмөсөн чулуу ашигладаг байжээ.

Шмидхайни болон түүний хамтрагч, Бельгийн иргэн Жан-Луи Мари Гислен де Картье нарын шүүх хурал энэ оны хоёрдугаар сард эхэлсэн юм. Тухайн үед Шмидхайнид 16 жилийн хорих ял оноосон боловч давж заалдсаны дараа энэ хугацаа нэмэгдсэн байна.

Харин де Картье гуравдугаар сарын 21-нд 92 настайдаа нас барсан учир түүний хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

Хорих ялаас гадна Шмидхайни хохирогсдын ар гэрийнхэнд болон орон нутгийн засаг захиргаанд сая еврогийн нөхөн олговор өгөхөөр болсон байна.

Б.Мишээл /Нийгмийн толь/


URL:

Сэтгэгдэл бичих