Жоргүйгээр эм олгохыг болиулна

fe950f5ea

Эмийн сан хаа сайгүй бий болохын хэрээр эмийн жор бичгийн үнэ цэнэ буурах болсон. Хамгийн ашигтай наймаа бизнесийн тоонд эм тариа орох болсон нь ч үүнтэй холбоотой. Уг нь эм гэдэг хиймийн бодис нэг төрлийн хор. Гэтэл хүмүүс эмийг чихэр бурам шиг өдөр тутам хэрэглэх болсноос эмийн гаж нөлөө, эмэнд дасал болох зэрэг шинэ төрлийн хүндрэлүүд эмч нарт тулгарч байдаг. Тйимээс Дорнод аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Эрүүл мэндийн газартай хамтран“Жор бичилтийн стандартыг мөрдүүлэх, эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх” сэдэвт сургалт, зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулжээ.

Сургалт, зөвлөлдөх уулзалтад аймгийн дээрх хочр байгууллагын холбогдох албан тушаалтнууд, БОЭТ-ийн болон өрх, хувийн хэвшлийн эмнэлгүүд, сумдын эрүүл мэндийн төвийн дарга, эргэлтийн эмийн сангийн эрхлэгчид, эм ханган нийлүүлэх байгууллагуудын эмийн мэргэжилтнүүд нийт 70 гаруй хүн оролцсон байна.
Захын эмийн сан хүүхэд, хөгшдөд хүртэл эмийг жоргүйгээр хүссэн хэмжээгээр нь худалдаж байгааг болиулах, жор бичилтийн стандартыг мөрддөг болох, эмийн зохистой хэрэглээг нийгэмд таниулах, эрүүл мэндийн даатгалын жороор хөнгөлөлт үзүүлдэг эмийн талаар хүмүүст мэдээлэл өгөх зэрэг ажлыг аймгийнхаа хэмжээнд эрчимжүүлэхээр болжээ. Энэ ажилд иргэдтэй хамгийн ойр ажилладаг анхан шатны эмнэлэг буюу өрхийн эмч, мэргэжилтнүүд ихээхэн нөлөөтэй гэдэгт зөвлөгөөнд оролцогчид санал нэгджээ.


URL:

Сэтгэгдэл бичих