Манай улс өрсөлдөх чадвараар сүүл мушгижээ

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс Монгол Улсын өрсөлдөх чадварын ээлжит тайланг гаргажээ. Нийгэм, эдийн засгийн 330 гаруй үзүүлэлт ашиглан гаргадаг уг судалгаанд манай улс авах ёстой 100 онооноос 39-ийг авчээ. Энэ үзүүлэлтээрээ 15 орноос сүүл мушгисан байна. Үүнээс харахад манай улсын бизнесийн орчин сайжирч байгаа хэмээн цээжээ дэлдэн өгүүлдэг эрх баригчдын үгэнд итгэх ямар ч боломжгүй болж байгаа юм. Тэгвэл тус тайланд ийнхүү сүүл мушгих болсон шалтгааныг манай улсын эдийн засаг төрөөс хэт хараат, эдийн засагт төрөлжилт муу байгаа зэргийг онцлон дурджээ. Харин жагсаалтыг Сингапур, Катар, Малайз зэрэг орон тэргүүлсэн аж. Сонирхуулахад, манай улс 2010 оны ийм судалгаагаар энэ жил авсан онооноос 15-аар бага буюу 24 оноо авсан ч нэг улсын өмнө бичигдэж байжээ. Үүнийг мэргэжилтнүүд бусад орон өрсөлдөх чадвараа сайжруулахад ихээхэн анхаарч буйн жишээ хэмээн үзэж байгаа юм.


URL:

Сэтгэгдэл бичих