Үнэгүй номыг үнэтэй болтол хор найруулахад та оролцсон уу, Ё.Отгонбаяр сайд аа?

Томчуудын солилцдог бэлэг олон янз. Бэлэгнүүд дундаас хамгийн ашигтай, сүүлийн үеийн супер “бэлэг”- ээр тендерийг нэрлэх болжээ. Баян хүн лаагаа иднэ үү, луувангаа иднэ үү хэнд хамаатай гэх хүн цөөн биш. Гэхдээ бас хэн нэг эрх мэдэлтэн, албан тушаалтны балгаар жирийн хүмүүс, тэр дундаа бяцхан хүүхдүүд хохирч үлдэх ёсгүйг энд сануулах гэсэн юм.

УИХ-ын гишүүн Ц.Сэдванчиг “Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд улс төрийн эрх  мэдлээ урвуулан ашиглаж, тендер будлиантуулсан бол тав хүртэлх жилийн ял оноох тухай” санал хүргүүлж олны анхаарлыг татаад буй. Өнг өрсөн лхагва гаригийна өдөр тутмын сонинуудад өгсөн ярилцлагадаа тэрээр “Тендер тойрсон маргаан, будлианы тухай ярьдаггүй л болохоос бүх гишүүн мэдэж байгаа” гэж хэлсэн нь энэ бүхнийг баталж орхив. Үнэхээр тендер гэдэг үг луйвар, булхай гэж сонсогддог болсоор удаж байна. Тэр дундаа боловсролын салбарт зарлаж буй тендер бусдад бэлэг болж очсон олон арван баримт бий.

Тиймээс бид тендерийн ард ямар булхай өрн өдөг болохыг баримттай нь сонины хуудаснаа дэлгэж, цувралаар хүргэх болно. Энэ удаад алдрай бяцхан үрсийн маань эрдэм сурах гол “зэвсэг” сурах бичгийн тендерийн ард ямар будлиан болж өнгөрснийг дэлгэж байна. ЗОХИОМОЛ ХОМСДОЛ ҮҮСГЭЖ БОРЛУУЛАЛТАА ДЭМЖИХ АРГА 2009 оны дөрөвдүгээр сарын 29-ны өдрийн Засгийн газрын 28 дугаар тогтоолоор ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдыг сурах бичгээр үнэгүй хангах болсон нь олон эцэг эхчүүдийг баярлуулсан. Гэвч 2009- 2010 оны хичээлийн шинэ жил эхлэхээс тавхан хоногийн өмнө БСШУ-ны сайд Ё.Отгонбаяр энэ тогтоолыг үгүйсгэж сурах бичиг худалдан борлуулах эрхийг хэвлэлийн компаниудад өгөх тушаалд гарын үсгээ зуржээ. Энэ нь Зохиогчийн эрхийн тухай хуулийн 23.1 дэх заалт,

Засгийн газрын 2009 оны 28 дугаар тэмдэглэл, БСШУ-ны сайдын 2009 оны 131 дүгээр тушаалыг үндэслэсэн “Зохиогчийн эрх түр шилж үүлэх тухай” 345 дугаар тушаал байв. 2009-2010 оны хичээлийн жилд зохиогдсон зарим сурах бичгийн хэвлэх, худалдах эрхийг “Мөнхийн үсэг”, “Битпресс”, “Соёмбо принт”, “Содпресс” компаниуд нэг хичээлийн жилийн хугацаатай түр шилжүүлснийг хавсралтаар баталгаажуулсан байна. Энэ өдрийн 345 дугаар тушаалын хавсралтад заасны дагуу Ерөнхий боловсролын газрын дарга Д.Эрдэнэчимэг дээрх компаниудтай гэрээ байгуулжээ. Жил бүрийн наймдугаар сарын 25-наас есд үгээр сарын 25-ны хооронд сургуулийн сурагчдын бүх сурах бичиг зарагддаг оргил үе байдгийг хэн хүнгүй мэднэ. Тиймээс эрх авсан компаниуд гэрээ байгуулаад л сурах бичиг хэвлэх ажилдаа ханцуй шамлан орж. Хамгийн сонирхолтой нь бүтэн жилийн хугацаанд хэдэн сурах бичиг хэвлэж, ямар шугамаар, яаж худалдаалах тухай гэрээнд нэг ч үг, үсэг байхгүй учраас тэд хүссэн тоогоороо хэвлэсэн байж таарна. Нэгэнт үнэгүй олгож байгаа сурах бичгийг яаж худалдах билээ гэж уншигч гайхаж магад.

Тэгвэл зах зээлд эрэлт үүсгэхийн тулд сургуулиудыг сурах бичгээр хангах үйл явцыг с а н а а т а й г а а р удаашруулж, зарим газарт илүүдэл, заримд нь хомсдол үүсгэн номоо оргил үед нь худалдаалж амжжээ. Энэ бол зөвхөн компаниуд мэдээд хийх ажил биш гэдэг нь хэнд ч ойлгомжтой юм. ТУШААЛАА ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ҮНДЭСЛЭЛЭЭ ОЛСОНГҮЙ Тухайн үед энэ тушаалаа хаацайлж “Зарим хүү- хэд сурах бичгээ гээдэг, зарим нь хоёр сурах бичиг хэрэглэдэг учир худалдаалах гэрээ хийсэн” гэж хүүхдийн нүд хуурч байгаа юм шиг хариулт өгч байсан.

Үргэлжлэлийг ЭНД дарна уу


URL:

Сэтгэгдэл бичих