Б.Гүндаваа, З.Бямбаа нар ДАШТ-д оролцож байна

8848e9e079a87bc68318930091393f7a_LШатрын рапид болон блиц төрлийн 2013 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн /ДАШТ/ энэ сарын 5-10-нд ОХУ-ын Ханты-Мантийск хотноо болж байгаа бөгөөд тус тэмцээнд манай улсаас хоёр шатарчин оюун ухаанаа сорьж байгаа юм.

Тэмцээний рапидын төрөл энэ сарын 6-8-нд, блиц тоглолтын төрөл 9-10-ны өдөр болж аваргаа тодруулна. Монгол Улсын дөрвөн удаагийн аварга Олон улсын их мастер /GM/ Баярсайханы Гүндаваа, Улсын АШТ-ий мөнгө, хүрэл медальт, Дэлхийн шатрын олимпийн мөнгө, хүрэл медальт ОУШХ-ны мастер /FM/ Зулзагын Бямбаа нар эх орноо төлөөлөн дэлхийн шатарчидтай оюуны ухаанаа уралдуулж байна.

Д.Өлзий

МОНЦАМЭ


URL:

Сэтгэгдэл бичих