Дэлхийд жил дутам 200 мянган хүн мансууруулах бодисоос болж амь насаа алдаж байна

har-tamhi575Мансууруулах бодис дэлхийд жил дутам 200 мянган хүнийг хөнөөж байна гэж мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх НҮБ-ын газрын удирдагч Юрий Федотов мэдэгдэв. Тэрээр Москвад мансууруулах бодисын хууль бус эрэгэлттэй тэмцэх хууль сахиулах байгууллагуудын олон улсын 30 дахь бага хурал дээр үг хэлэв. Мансуурулах бодис хэрэглэгчид ДОХ, элэгний үрэвсэлийн халдвар авч байгааг Федотов тэмдэглэжээ. Мансууруулах бодистой хийх тэмцэлд дэлхийн хамтын нийгэмлэгийн хүчин чармайлтыг нэгтгэхийг дипломат ажилтан уриалав.

«Мансууруулах бодис бол дэлхийд тулгарсан аюул юм. Ийм бодис улс орнуудын үндэсний аюулгүй байдлыг бусниулж, дэлхийн хамтын нийгэмлэгт заналхийлж байна. Бид мансууруулах бодисын хууль бус эргэлт төдийгүй одоогоор хориглоогүй тун аюултай бодистой хийх тэмцэлд хүчин чармайлтаа нэгтгэх ёстой» гэж Юрий Федотов хэллээ гэж Оросын дуу хоолой мэдээллээ.


URL:

Сэтгэгдэл бичих