500 хүчирхэг аж ахуйн нэгжийн импорт экспортын хэмжээ нэг триллион 400 тэрбум ам долларт хүрэв

ddd19cbd65d08fb8bigХятадын галдаад эдийн засаг худалдааны бүртгэлийн нийгэмлэг 9-ний өдөр Хятадын гадаад худалдааны 500 хүчирхэг аж ахуйн нэгжийн нэрсийн жагсаалтыг нийтэлсэн байна, үүнд Хятадын нефть байгалийн хийн аж үйлдвэр, Хятадын нефть химийн аж үйлдвэр, Хуавэй корпорац зэрэг нь 2012 оны импорт экспортын нийт хэмжээ нь 723 сая гаруй ам доллараас давсан 500 хүчирхэг аж ахуйн нэгжид хамрагджээ.

Бүртгэлээр, 2012 онд Хятадын гадаад худалдааны 500 хүчирхэг аж ахуйн нэгжийн импорт экспортын нийт хэмжээ нэг триллион 400 тэрбум ам долларт хүрч, Хятадын гадаад худалдааны нийт хэмжээний 36%-аас дээшихийг эзэлсэн байна.

Гадаад худалдаанд эзлэх байр суурь нь чухал хэдий ч 500 хүчирхэг аж ахуйн нэгж нь Хятадын импорт экспортын нийт хэмжээнд эзлэх хэмжээ сүүлийн жилүүдээс бага зэрэг буурч байгаа төдийгүй Хятадын GDP-д эзлэх хэмжээ ч буурсан байна.

\Р\ china radio


URL:

Сэтгэгдэл бичих