О.Баасанхүү: Ц.Нямдоржийг шалгуулах ноцтой үндэслэл бий

53535_500x500УИХ-ын гишүүн О.Баасанхүүтэй ярилцлаа. Тэрээр УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийг шалгуулах хүсэлтээ АТГ-т хаяглажээ.

 

-“Шударгаёсэвс­лийнзүгээсУИХ-ынги­шүүнЦ.Нямдоржийгхууль, хяналтынбайгуул­лагашалгахёстойгэжбай­гаа. Ямарүндэслэлээршал­гуулахгээдбайгааюмбэ?

-Ц.Нямдоржийн нэр юм бүхэнд л ороогдож бай­даг шүү дээ. Харин тэр хардлага, сэрдлэгийг эцэс­лээд шалгасан юм ер­дөө байхгүй. Үндэслэл гэ­вэл хангалттай бий.

Хамгийн наад захын жишээ гэхэд  2011 онд Үндэсний аудитын газраас хянаж шалгасан 34 тэрбум төгрөгийн төсөлд тухайн үеийн сайд Ц.Нямдорж гарын үсэг зурсан байдаг. Өөрөөр хэлбэл, хууль, хяналтын байгууллагад хэрэгжих ажлын төсвийн зарцуулалтад гарын үсэг зурсан гэсэн үг. Харин саяхан Үндэсний аудитын газрынхан төслийн гүйцэтгэл ямар болсныг шалгахад 853 сая төгрөг сох дутсан байна. Үүнд салбарынх нь сайдыг биш нэг ядарсан хурандааг буруутгаад АТГ-т шалгаж байгаа юм билээ. Харин миний хувьд бол тэр хурандааг биш эхлээд төсвийн ерөнхийлөн захирагч байсан Ц.Нямдорж буруутай эсэхийг нь тогтоох ёстой.  Ингэж хэллээ гээд Ц.Нямдорж намайг элдвээр хэлэх, чичих байлгүй. Гэхдээ бодит байдлыг нь тогтоосны дараа бусдыг шалгах ёстой юм. Миний судалсан хууль, сурсан эрдмээр бол уг чанартаа төсвийн ерөнхийлөн захирагч нь гэмт хэргийн шинжтэйгээр санхүү хөрөнгө дутаавал давхар хариуцлага хүлээдэг учиртай. Гэтэл хууль, хяналтын байгууллага намайг хэзээ ч шалгаж чадахгүй гэсэн шахуу авир­лаж сууж байх юм.  Ерөнхийлөгч Ц.Элбэг­дорж ард түмэнтэйгээ амь нэг гэх амлалтаа хэ­рэгжүүлье гэж бодож байгаа бол энд анхаарах ёстой. Ганцхан би яриад байгаа юм биш шүү. Олон хүн ярьж хэлж байна.  Үнэхээр шал­гах ёстой хүний нэг. Би хүн гүтгэхгүй. Үнэн худлыг нь тогтоож өгөөч гэж л байгаа юм. Би Ц.Нямдоржийг ийм хэрэг хийсэн, хийж байгаа гэж хэлж байгаа юм биш шүү. Шалгах үндэслэлүүд байна гэж иргэнийхээ ху­виар хэлж байна. Юм бүхэнд хардлага да­гуулж байдгийн хувьд шалгуулаад гэм буруугүй гэдгээ тогтоочих хэ­рэг­тэй. Тэгвэл “Энэ Ц.Нямдорж чинь үнэхээр хатуу самар юм байна. Шилдэг хуульч, шударга улс төрч” гэж олон нийт үнэлнэ шүү дээ.

-Өнгөрсөнбаасанга­ри­гийнчуулганаарЕрөн­хийсайдН.Алтанхуягмэ­дээлэлөгсөн. ЭнэүеэрЦ.Нямдоржтаныэсрэгширүүхэнүгхэлнэлээ. Үүндньэгдүүцэжшалгуулахыгхүсчбайгааюмбишбиз?

-Энэ хаврын бараг сүүлийн чуулганы өдөр Ерөнхий сайд  мэдээлэл хийлээ. Мэдээлэлтэй хол­богдуулан гурван чиглэлээр асуулт тавьсан. Нэгдүгээрт, Намайг Ерөнхий сайдтай хамт хөдөө ажиллаж байхад тэр өөрөө НӨАТ-ын бос­гийг нэмэх талаар амлалт өгч байсан юм. Гэтэл ирээд энэ талаар юу ч хэлэхгүй болохоор нь би сануулсан юм. Хоёрдугаарт, хил орчмын нутаглаж байгаа айл өрхөөр ажиллаад ирлээ. Тэд үнэхээр хүнд нөхцөлд амьдарч байна. “Гудамж” төслөөс илүү “Иргэн” гэх төсөл хэрэгтэй байгаа нь хил орчмын айл өрхөд маш их харагдлаа. Тэнд байгаа иргэд хилээр гарч  амьжиргаагаа залгуулдаг. Тэгэхээс өөр аргагүй. 1000 гаруй километрийн хол байгаа нийслэлд ирж хүнс, бараагаа таталтай биш дээ. Гэтэл наймаа хийсэн иргэдийг ОХУ-ын талаас арилжаа эрхлэх үйл ажиллагааг нь зогсоох, өндөр төлбөрөөр торгох зэрэг маш их дарамт үзүүлж байна. Тэр бүү хэл, түр нэвтрэх үнэмлэхээр гарсан казах иргэнийг цагдан хорьж байна шүү дээ. Үүнд л Монголын төр анхаараач гэж хүссэн юм. Эцэст нь, АН-ынхан авлигатай тэмцэж байна гэж ярих дуртай боллоо. Та бүхэн авлигачтай тэмцээд байгаа юм бол юм бүхний хардлага, сэрдлэгийг дагуулдаг Ц.Нямдоржийг шалгах ёстой гэж хэллээ. Олон хүн Ц.Нямдоржийг сайд байхдаа албан ту­шаалаа ашигласан байж болзошгүй гэж мэдээлэх юм байна шүү дээ. Үүнийг нь л эцэслэх ёстой байхгүй юу.

-БусадхүнгэхээрХ.Баттулгасайдынгаргажбайсанмэдэгдлийгхэлжбайнауу?

-МИАТ-ийн хэрэг шал­гуулахгүй нуусан байх гэсэн хардлага үнэ­ний ортой ч байж магадгүй. Яагаад гэвэл Х.Баттулга, Ч.Гансүх нар тийм болчимгүй мэ­дэгдэл хийхээр хүмүүс биш.  “Х.Баттулгын нэр төрийг сэргээ” гэж шүүх шийдвэр гаргасан байна.  Уг нь шударга ёсыг ярих юм бол зүгээр л цагдаад хандаад нэр төрөө сэргээлгэх ёстой байсан. Хамгийн гол нь Ц.Нямдоржийн асуудал учраас цагдаа прокурор дээр хөдлөхгүй гэж тооцоолоод Х.Баттулга гишүүн иргэний шүүхэд хандсан биз ээ.

-ТаказахиргэдийнхаръяалалынасуудлаарБаян-Өлгийаймагтажиллаадирсэнгэсэнүү?

-Хамгийн хачирхалтай асуудал нь харъяалал давхардсан гэх 25 мянган иргэнийг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монголын харъяалалаас хасах шийдвэр гаргасанд учир байгаа юм. Нөгөө иргэд нь “Бид одоо аль улсын иргэн юм бэ. Тэтгэврээ яаж авах юм. Тэтгэмжээ яаж тогтоолгох вэ” гэсэн олон асуултыг тавьж байна лээ. Хоёр улсын харъяалалтай байсан нь Казахстанд тэтгэмж өгч байсантай холбоотой юм шиг байна. Тэглээ гээд асуудалд ийм гоомой хан­даж шууд харъяалалаас хасч болохгүй. Ер нь хоёр шалтгаанаар харъ­яалалаас хасдаг. Нэгдүгээрт, нас барсан бол. Нөгөөх нь хүсэлтээ гаргасан бол хасна. Өөрөөр хэлбэл, ямар ч хүсэлт гаргаагүй учраас харъяатаас шууд хасч болохгүй. Үүнийг УИХ-ын гишүүн А.Бакейд хэлэхэд “Цөөнхийн асуу­дал. Болгоомжтой ханд” гэх юм билээ. Монгол бол нэгдсэн улс. Монгол хэмээх далбаанд бүгд хамаарах учиртай. Цөөнх, олонх гэж хуваах нь учир дутагдалтай юм шүү. Нөгөө талаас би ОХУ болон Германд байгаа Элчин сайдуудын үйл ажиллагааг шалгаад ирсэн.  Германд ноцтой зөрчлүүд их гарсан. Эхнээсээ дуулдаж байх шиг байна. Харин ОХУ-ын хувьд гэвэл тэр үед надад консул н.Батсайхан сураггүй болсон хүний тухай мэдээлэл өгсөн юм. Ямар учиртай мэдээлэл вэ гэвэл өнгөрсөн  оны зургадугаар сарын 12-ны өдөр Баян-Өлгий аймгийн иргэн Х гэгч эрэгтэй түр буюу цагаан хуудсаар ОХУ-ын хил даваад сураггүй болсон байсан. Сураггүй байсан энэ хүний талаар ОХУ-ын холбогдох байгууллагын хүмүүс манай  Консулын газар болон Гадаад хэр­гийн яаманд мэдэгдсэн байсан. “Гэмт хэрэгт бу­руутгагдсан, хүнд бэртэл авсан” гэж мэдэгдсэн байгаа юм. Нэг үгээр хэлбэл түү­нийг хүчээр хэрэг хүлээлгэсэн тухай надад танилцуулсан бай­гаа. Надад танилцуулсан баримт дээр тулгуурлаад дүгнэлт хийсэн.

-Ямардүгнэлт?

-Би өмнө нь Японы Элчингийн зөвлөх хийж байсан. Олон улсын гэрээ хэлэлцээрээс мэднэ. Аливаа улс руу визээр зорчсон бол тухайн улсын хууль тогтоомжийг үг дуугүй дагаж мөрдөх хуультай. Харин визээр биш цагаан хуудсаар гарсан тохиолдолд аливаа хоёр улсын хуулийн дагуу харилцан зөвшилцөх ёстой байдаг. 1994 оны гэрээ гэж бий. Тэгэхээр энэ цагаан хуудастай холбоотой асуудлыг би хилийн зөрчил гэж үзэж байгаа юм. Хилийн зөрчилтэй аливаа асууд­лыг ТЕГ шалгах үүрэг­тэй учраас ТЕГ руу бичиг хүргүүлчихсэн байгаа.

-ТЕГ-аасхариуирүүлсэнүү?

-Одоохондоо ирээгүй. Харин гэр бүлийнхнээс нь УИХ-ын гишүүн А.Бакей, А.Тлейхан нарт хүсэлт ирүүлсэн байгаа юм. Түүнчлэн тус аймагт бас нэг ноцтой хэрэг гарсан байна. Тиймээс би Баян-Өлгий аймагт очоод шалгаж үзэх нь зүйтэй гэж бодсон. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, Хууль зүйн байнгын хорооны гишүүний хувьд хууль биелэлтийн асуудлыг шалгах хэрэгтэй байгаа юм. Мөн хүний эрхийн дэд хорооны гишүүн гэж явдаг. Тэр утгаараа энэ бүх зүйлд анхаарлаа хандуулах нь зөв гэж үзсэн юм. Сураггүй болсон хүний асуудлаар Хүний эрхийн дэд хороонд “Хүний эрх зөрчигдөж байна. Энэ үүднээс ажлын хэсэг байгуулаач” гэсэн санал гаргасан. Гэтэл Хүний эрхийн дэд хорооны дарга Д.Ганбат надад “Гадаад хэргийн яамнаас ажлын хэсэг гараад, Баян-Өлгий аймаг руу явах гэж байна. Та тэдэнтэй хамт яваад судлаад ирвэл яасан юм бэ” гэдэг санал тавьсан. Ерөнхийдөө Гадаад хэр­гийн яамны шугамаар яваад ирсэн гэж ойлгож болно.

-Таныгочиходаргэрийнхэнньямархуубайв. Хүүгийнхээталаарсурагсонссонгэсэн

-Аав, ээж, эхнэр бо­лон ах дүү нар нь бүгд байна лээ. Мэдээж тэ­дэнд хэцүү байгаа нь ойл­гомжтой. Тэр алга болсон Х-гийн төрсөн эгч нь нө­хөр, хүүхэдтэйгээ 1990-ээд оны үед Марз ууланд осолд орж, гэр бүлээрээ сүйрсэн юм билээ. Аав, ээжид ямар байх нь ойлгомжой.

-Тэриргэнийг  ямархэргээрсаатуулсанюмбол?

-Миний авсан мэ­дээллээр бол хилээр сум гаргасан гэх юм билээ. Ер нь хэрэг хийсэн байж болно. Хэрэг хийсэн үү, хийгээгүй юу гэдэг нь бидний шүүдэг асуудал биш. Харин Монголын иргэнийг хууль бусаар баривчилсанд асуудал бай­гаа юм. Түр үнэм­лэ­хээр зорчсон иргэн бү­­рийг барьж хориод бай­вал яах вэ. Иймээс анхаарал тавихаас өөр арга байхгүй. Монголын төр иргэнийхээ төлөө явах ёстой.

-Шүүххуралньхэзээболохюмбол?

-Энэ сарын 13-нд бол­но гэсэн мэдээлэл байна.

ЗУУНЫ МЭДЭЭ


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.