Н.Уламбаяр: Зарим хүмүүс үерийн улмаас өмссөн хувцастайгаа л үлдсэн

d7179987714cdef5886d99ed2e03f171_LӨлзийт, Биокомбинат, Шувуун Фабрикийн ойр орчмын айлууд үерт автсан. Үерийн улмаас 60 гаруй өрх орон гэргүй болж, Шувуун фабрикт их хэмжээний ногооны талбай, хүлэмж сүйджээ. Эл асуудлаар НОБГ-ын дарга Н.Уламбаяртай ярилцлаа.

-Анх үерт автлаа гэх дуудлага хэдэн цагт ирсэн бэ. Тухайн үед ямар баг бүрэлдэхүүн ажиллав?

-Энэ сарын 5-нд Шуурхай мэдээллийн 101 утсанд гэрт их хэмжээний борооны ус орж ирлээ гэсэн дуудлага 19.37 цагт ирсэн. Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн “Аврах гал унтраах” 65 дугаар ангийн аврагч, гал сөнөөгчид үерийн гамшигт өртсөн айлуудын нурсан гэр, усанд автсан эд зүйлсийг аюулгүй газар зөөж байрлуулан, усанд осолдох аюултай иргэдэд сэрэмжлүүлэг хүргэж ажилласан.

-Тухайн үед усанд хичнээн иргэн боогдсон байв?

-Нийслэлийн Аврах ангийн бүлгийн дарга ахмад Т.Дөлийн ахалсан долоон аврах ажилтан, ахлах дэслэгч Б.Гансүхийн ахалсан 13 аврагч Хан-Уул дүүргийн 12, 13 дугаар хорооны долдугаар хэсэгт ногоочдын гудамжинд усанд боогдсон 20 гаруй иргэнийг гаргаж авсан. Үерийн улмаас зарим хүмүүс өмссөн хувцастайгаа үлдсэн байсан. Зарим айлууд гэр дотроо явах боломжгүй болтлоо шаварт автаж, бохир нь хальсан байдалтай байв.

-Энэ үеэр хүн амь эрсдсэн хүн бий юу. Хохирлын хэмжээг тогтоосон уу?

-“Баясах трейд” ХХК-ийн “Вагро” хүнсний үйлдвэрийн ажилтан БНАСАУ-ын иргэн 50 настай эрэгтэй гэртээ байхдаа үерийн усанд өртөж нас барсан эмгэнэлтэй явдал гарсан. Хохирлын хэмжээг хараахан тогтоогоогүй байгаа. Цэвэрлэгээний ажилд 50 цэргийг дайчиллаа.

Б.Оюундэлгэр

МОНЦАМЭ


URL:

Нэр: Lashaun Guillary Огноо: 14 November 2019

Сэтгэгдэл бичих