Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн газарт барилга барихыг эсэргүүцэв

593145e95751d5c42732fbc65dfbfc2c_LНийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр дэх Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн газраас дөрвөн га-г нь авч, шүүхийн цогцолбор барихаар Хууль зүйн сайд Х.Тэмүүжин шийдвэрлэснийг  ШУА-ын ҮЭХ, Ботаникийн хүрээлэнгээс эсэргүүцэж хэвлэлийнхэнд хандав.

 Тус ҮЭХ-ныхон цэцэрлэгт хүрээлэнгийн газраас нэг га ч өгөхгүй гээд Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, Нийслэлийн засаг даргын орлогч С.Очирбат нарт мэдэгдэл хүргүүлэн арав хоногийн хугацаанд хариу өгөхгүй бол тэмцлийн хэлбэрт шилжинэ гэлээ. Ботаникийн цэцэрлэг нийт 34.7 га газартай. Үүний 24.5 га-д шүүхийн цогцолбор, сургууль, цэцэрлэг барихаар болоод байгаа аж. Гэтэл уг цэцэрлэгт хүрээлэн нь Баянзүрх дүүргийн ногоон байгууламжийн 50 гаруй хувийг бүрдүүлдэг, 350 гаруй зүйлийн ургамал тарьдаг байна. Цэцэрлэгт хүрээлэнгийн газраас ийнхүү танаж барилга баривал Улаанбаатар хотын ногоон байгууламжийн тавны нэг хувь нь устах аюултай, үүнээс үүдэн 1200 гаруй хүн амьсгалах агааргүй болно гэж хурал зохион байгуулагчид ярьлаа.

Б.Санчир   

МОНЦАМЭ


URL:

Сэтгэгдэл бичих