Саймон Коуэлл руу тайзан дээрээс өндөг шиджээ

undugshidev05Britain’s Got Talent шоу нэвтрүүлгийн үеэр Ричард, Адам нарын дуэтийг дуулах мөчид нэрт продюсер, шүүгч Саймон Коуэлл руу нэгэн бүсгүй өндөг шидэж, танхайрчээ. Шоу нэвтрүүлгийн зохион байгуулагч, хамгаалагчид бүсгүйг найрал дуучдын хамт тайзан дээр гарч ирмэгцээ өндөг шидэж эхлэхэд яаж ч чадалгүй харж зогсчээ. Хэд хэдэн өндөг Саймон Коуэллийн үнэтэй хүрмийг онож, бүсгүй ч удалгүй хамгаалалтынханд баригдан, тайзан дээрээс буусан байна.

American Idol, Pop Idol, The X-Factor зэрэг шоу нэвтрүүлгээрээ зартай Саймон Коуэлл өөр рүү нь дайрсан эмэгтэйг элдвээр хэлэлгүй, шүүх цагдаагаар айлгалгүй өнгөрчээ. Харин болсон явдлын орой твиттертээ “Өчигдөр би өндгөнд дургүй гэдгээ хэлсэн шүү дээ. Харин өнөөдөр үнэхээр их дургүй гэдгээ мэдэрлээ. Би түүнийг над руу сэндвич шидлээ л гэж бодсон” хэмээн наргиа хийжээ. Тэрнээс Саймон Коуэлл бүсгүйг танхай үйлдэл гаргасан хэмээн огт гомдол мэдүүлээгүй өнгөрчээ.

Хэдэн цагийн дараагаар тайзан дээрээс өндгөн довтолгоо хийсэн бүсгүйг Натали Холт гэгч болохыг тогтоосон байна. Тэр найрал дуучидтай хамт гарч ирэхдээ өндөг шидэхээр эртнээс бэлдсэн байжээ. “Тэр өдөр бүр дэлгэцээр гарч байдаг нь дургүй хүргэсэн”хэмээн Натали Холт хэлсэн ч удалгүй хийсэн үйлдлээ “Тэнэглэл” хэмээн нэрлээд уучлалт гуйсан байна.

Натали Холт ноднин Britain’s Got Talent нэвтрүүлэгт оролцож, Саймон Коуэллээс шүүмжлэл хүртэж байсан гэнэ. Гэхдээ тус нэвтрүүлэгт орсныхоо ачаар найрал дуучдынхаа Букингемийн ордонд ханхүү Харригийн өмнө тоглолт хийсэн удаатай гэнэ. Тиймээс Саймон Коуэлл руу дайрах бус түүнд талархах ёстой гэж Их Британийн хэвлэлүүд голцуу бичиж байгаа гэнэ.

Р.Гэгээ

 

 

new.mn


URL:

Сэтгэгдэл бичих