Тамхичдыг улам жигшээнэ зургыг нь ч …

Тамхины хайрцаг дээрх анхааруулсан бичлэг төдий л үр дүнгээ өгөхгүй байна гэж үзээд “бүр аймшигтай зураг” тавих нь зүйтэй гэж ОХУ-ын Эрүүл мэндийн яам үзжээ. Өнөөдрөөс эхлээд ийм “аймшигт” зурагтай тамхи оросын зах зээлд  гарч эхэлжээ. Ингэснээр тамхичдын тоог цөөлнө гэж үзэж байгаа юм байна.

Анх ийм аймшигт зургийг тамхины хайрцган дээр Канад улс тавьж байсан юм. 2001 оноос тэнд улс даяараа ийм журам мөрдөж эхэлсэн. Бразил бас 2002 онд тамхичдыг айлгах зураг хайрцган дээр байрлуулснаараа ийм хоёр дахь улс болсон.  Харин тамхи лоббидохыг бүрэн ялсан анхны улс бол Австрали. Өнгөрсөн оноос ногоон тивийн энэ улсад тамхины хайрцган дээр үйлдвэрлэгчдийн лого, брэндийн тэмдэг алга болж оронд нь хорт хавдартай уушиг гарах болжээ.

АНУ-д бол 2011 оны зунаас тамхи бас л ийм аймшигт зурагтай гарах болсон байна. Тамхи үйлдвэрлэгчид үүнд нэг их дуртай биш байж зарим нь шүүхэд хандсан юм.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих