Г.Дэнзэн, С.Баярцогт хоёрыг шалгах болов уу, яах бол?

Г.Дэнзэн, С.БаярцогтУИХ-ын гишүүн Ё.Отгонбаярын эхнэрийг сүр дуулиантайгаар баривчлан хорьж хэсэг хугацааны дараа батлан даалтад гаргалаа, ЭМЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Хүрэлбаатарыг гадаадаас ирэхэд нь онгоцны буудал дээрээс шууд баривчилж сүрийг бадруулав. МИАТ-ын экс удирдлагуудад өндөр ял оноолоо. Үнэхээр хэрэг хийсэн нь нотлогдсон авилгачид, цагаан захтнуудыг өмөөрөх гэсэнгүй. Манай хуулийнхан сайн ажиллаж, томоохон хэргүүдийн илрүүлэлт сайжирч байгааг ч үгүйсгэх гэсэнгүй.

УИХ-ын гишүүн С.Баярцогтын гадаадын банкинд хадгалсан сая доллар, ЗГХЭГ-ын дэд дарга Г.Дэнзэнгийн 17 тэрбумын тендер зэрэг АН-аар овоглогддог эрхмүүдийн асуудал нам дарагдаж, МАН гаралтай нөхдүүдийн асуудал сүр дуулиантай шуурхай шийдэгдэж байгаад хэргийн учир байна. Одоо зарим хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр “Нэг яамны сайдын эхнэр дөрвөн банкинд 26 данстай, түүнийхээ зөвхөн зургааг нь хөрөнгө орлогын мэдүүлэгтээ тусгаад үлдсэнийг нь нуусан байхад Сангийн сайд асны Швейцарийн банкинд нээсэн ганцын зэрэг данс юу юм бэ, С.Баярцогт найзуудтайгаа нийлээд гадаадын банкинд сая доллар байршуулсаныг гэмт хэрэг гэж үзэх нь шударга уу” гэх зэргээр илт нэг талыг барьж хамгаалсан мэдээллүүд цацагдаж эхлээд байгааг юу гэж ойлгохгүй вэ. Хууль иргэн бүрийн өмнө тэгш үйлчлэх зарчим алдагдаад байгаа бус уу? Манай хуулийнхан Г.Дэнзэн, С.Баярцогт хоёрыг шалгах болов уу, яах бол?


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.