Эрүүл мэндийн сайд байсан МАН-ын Н.Хүрэлбаатар, АН-ын С.Ламбаа нарыг шалгаж эхлэв

hureleЭрүүл мэндийн сайд асан Н.Хүрэлбаатар баривчлагдаад дөрөв хонож байна.
 
Түүнийг интерполоор эрэн сурвалжилж, олохгүй байгаа талаар өмнө нь мэдэгдэж байсан. Түүгээр ч барахгүй Цагдаагийн ерөнхий газраас Эрүүл мэндийн сайд асан Н.Хүрэлбаатарыг эрэн сурвалжилж байгаа талаар мэдээлсэнтэй холбогдуулан түүний бие төлөөлөгч хэвлэлийн бага хурал зарлаж, өөрийн биеэр мэдэгдэл хийхийг зөвшөөрснийг дуулгаж байсан.


Эрэн сурвалжлагдаж байсан экс сайд Н.Хүрэлбаатар “Хууль,хяналт болон цагдаагийн байгууллагаас намайг ямар нэг хэрэгт холбогдуулан албан ёсоор дуудсан зүйл өчигдрийг хүртэл байсангүй. Хэрвээ  намайг  эрэн сурвалжилж байсан бол надад болон  манай гэр бүлийнхэнд энэ тухай албан ёсоор мэдэгдэх ёстой.


Гэтэл Цагдаагийн ерөнхий газраас намайг эрэн сурвалжилж байгаа тухай хэвлэл, мэдээллийнхэнд мэдэгдсэн байна. Ийм учраас миний бие цагдаагийн газраас хийсэн мэдээллийг хүлээн авч, эндэх ажлаа орхин эх орондоо очихоор боллоо. Миний бие ямар нэг хэрэгт холбогдож, Монгол Улсын хууль зөрчсөний улмаас гадаад улс руу яваагүй бөгөөд Сингапур улсад болсон “Ахмад настанд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг чанартай хүргэх нь” сэдэвт олон улсын хуралд илтгэл тавин оролцож, Сингапур, Хонконг, Малайз зэрэг улсуудад ахмад настнуудын эрүүл мэндийн болон нийгмийн асуудлыг хэрхэн шийдвэрлэж байгаа талаар газар дээр нь биечлэн танилцаж, судалсан юм” гэж бие төлөөлөгчөөрөө хэлүүлсэн байсан.
 
Гэвч цагдаа нар түүнийг нисэх онгоцны буудлаас баривчилж, Цагдан хорих 461 дүгээр ангид хориод байгаа. Тэрбээр баривчлагдах  үедээ “Шударга шүүх үнэнийг тогтоох байх” гэж хэлснээс өөрийг хэлээгүй. Харин түүний эл хэрэгт хамаатуулсан уу ямартай ч Эрүүл мэндийн экс сайд С.Ламбааг АТГ-аас шалгаж эхэлжээ. Эрүүл мэндийн сайд байсан нөхдүүдийг нам харгалзахгүй шалгаж эхэлсэн нь энэ салбарт бугшсан идээ бээрийг шахах болов уу гэж найднам.
Эх сурвалж: www.mminfo.mn
Э.Мөнх

URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.