Элсэлтийн ерөнхий шалгалт эхэллээ

b7f0cd9dde816e07bigЭлсэлтийн ерөнхий шалгалт өнөөдөр 10.00 цагаас орос хэлний хичээлээр Монгол орон даяар эхэлнэ. Энэ жил улсын хэмжээнд нийт 43087 шалгуулагч 52 шалгалтын төвд 10 хичээлээр шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. ЭЕШ-ын математик, физик, химийн хичээлийн даалгаврыг гүйцэтгэх хугацаа 100 минут бол монгол, англи, орос хэл, биологи, газар зүй, Монгол улсын түүх, нийгмийн тухай мэдлэг  хичээлийн даалгаврыг гүйцэтгэх хугацаа 80 минут байх юм.

Элсэлтийн ерөнхий шалгалт авдаг болоод найман жил болж байна. Шалгалт дууссаны дараа шалгуулагчдын материалыг Скинтро машинаар засаж дүнг нэгтгэнэ. ЭЕШ  гурван өдөр үргэлжилнэ.

Сар, өдөр Цаг, минут Шалгалт
 

06 сарын 14

10.00-11.20 Орос хэл
13.00-14.40 Хими
16.00-17.20 Англи хэл
 

06 сарын 15

08.30-09.50 Монгол Улсын түүх
11.30-13.10 Математик
14.30-15.50 Биологи
17.00-18.20 Монгол хэл
 

06 сарын 16

08.30-09.50 Газар зүй
11.30-12.50 Нийгмийн тухай мэдлэг
14.20-16.00 Физик
Т.Жанерке

time.mn


URL:

Сэтгэгдэл бичих