Байсхийгээд алтан медаль авчирдаг архины компаниудыг спортынхон шиг урамшуулъя!

УИХ1726105822_small-ын гишүүдиин дотор ядуу хүн алга. Гудамжинд жагсаал цуглаан хийж явсаар байгаад парламентад орж ирмэгц

шуудхан байнгын хорооны дарга болж томорсон З.Баянсэлэнгэ хүүхэн гэхэд л хадгаламжиндаа гурван сая тегрегтэй, хашаандаа гурван машинтай, 200-аад малтай том биш ч нударган помещик болж таарав. Аз нь шовойсон О.Баасанхүү гишүүний түрийвчийг өнгийхөд л банкинд 80 сая янчаантайгаас гадна 300 саяын хаустай баян чинээлэг нэгэн байх юм. Мэдээж тэдэнд жижигхэн боловч орлого сайтай дэлгүүр байхыг үгүйсгэхгүй. Ийн тунгаахад УИХ-ын гишүүд бүү хэл улс төртэй холбоотой хэн нь чиг эгэл жирийн иргэдийн дэргэд саятангууд юмсанжээ. Иргэн баян бол төр баян байдаг болохоор орлоготой байгаа нь олзуурхууштай. Гэхдээ яаж мөнгө олдог нь л сонин юм. Ашигтай бизнес болох архи үйлдвэрлэж зарах тэдэнд юу ч биш. УИХ-д залрах “ёндоотой”, удахгүй гэдэс нь хагарах Ч.Батхүү гишүүн гэхэд олон жил архи пивоны бизнесээр хөлжсөн тэрбумтан гэдгийг монголчууд андахгүй. Уг нь хар тамхи наймаалах, хар архи худалдах хоёр адилхан. Агуулга нь нэг юм. Ялгаагүй хүмүүсийг хордуулдаг. Наад зах нь эрүүл мэндийг нь хохирооно, цаад зах нь амь насыг нь хөнөөнө. Нийгэмд дагуулах үр урхаг нь дэндүү их. Хамгийн их мөнгө олдог ч архи тамхины бизнес бол энэ хорвоогийн хамгийн муухай бизнес. Бараг муухай гэдэг үг ч гоёдно. Балиар бизнес. Бохир гараар бусдыг алдаг бизнес мөн.

Г.Батхүү, Ц.Дашдорж, Л.Энх-Амгалан гээд архи тамхи үйлдвэрлэдэггүй, зардаггүй төрийн түшээгийн сэнтийд заларсан бохир бизнесийн тэрбумтангууд парламентад олон. Иргэдийнхээ элэг уушгийг хордуулж муутгасан болохоор эмчилж туслах нь тэдний ёс жудгийн үйлдэл. Гэвч ганц цаас шидэх нь үгүй.

Архи тамхины бизнес эрхэлдэг компаниуд нэг нэг аймаг амалж аваад эмнэлэгт барьж өгөх цаг болчихож. Олзыг олуулаа гэсэн үг байдаг. Хамгийн бохир ч хамгаас их орлого олсныхоо хувьд тэд тэгэх ёс суртахууны үүрэг хүлээх учиртай. Хэрэв аптек ажиллуулдаг бол ашгаа бусадтай хуваагаад яахав, өөрөө л хүүхдүүдтэйгээ идэг. Харин архи бол шал өөр асуудал. Хараад байх нь ээ Монголын архи үйлдвэрлэгчид жил бүр ээлжилж цувраад л алтан медалийн эзэд болцгоох нь гайхалтай. Түүнийгээ олимп дэлхийн дэвжээнээс алт, мөнгөн медаль авчирсан юм шиг рекламдах нь бүр цочирдмоор.

Байж байгаад л алтан медаль, гранпри цом авлаа гээд бөөн сурталчилгаа. Хачирхууштай нь монгол хүн гадаадын оронд очоод хэрэглэж дассанаараа эх орны үйлдвэрийн архи асуухаар нөгөө олон алтан медаль авсан мундаг архинууд ерөөсөө харагдахгүй агаад зарагдахгүй гээч. Зөвхөн дэлхийн саятан, тэрбумтнууд хэрэглэдэг учир ресторан, бааранд харагдахгүй алга болдог юмсан уу. Уг нь олон улсын хэмжээнд тэгж үнэлэгдээд зөндөө медаль авсныхаа хэрээр Нью-Йорк, Токио, Лондон байтугай Фижи арал, Аляскад хүртэл монголын “Чингис”-үүд хар цагаанаараа медальтай нохой шиг цогнойж гозойж баймаар.

Тэгээд бодохтой зэрэг медаль цом хүртсэн гэдэг нь худлаа болж таарна. Яг л нөгөө шилдэг гэр бүл, сайхан ээж аав шалгаруулдаг шоу шиг, такстай улс төрчид шалгаруулдаг наадам шиг өөрсдөөс нь мөнгө нэхэмжилж авуутаа тийм сайхан, ийм гэгээн хэмээж өргөмжлөөд жаазтай батламж сүржин марзан гардуулдагтай ижил санагдаад эхэлнэ. “Шилдэг, сонгодог, шилмэл, сонгомол” гэж байгаад хамгийн гоё нэр оноож өгөөд өнөөх өргөмжлөл шагналуудыг цувуулж хаяна. Төдөн төгрөг өгвөл төддүгээрт жагсаана, төчнөөнийг хаявал тэргүүн байрт жагсаана гээд мөнгөний тоогоор зэрэг дэв оноодог нь манайхны зан. Нэг ёсны шагнал нэрийн доорх улс төр, нийгмйн бизнес хэлбэртэй жудаггүй авилгал явагдаад байгаа юм. Бүгд мэддэг болсон ч алгаа ташиж л суух нь өрөвдөлтэй. Үүн шиг ийм шоуг гадаадын зарим клуб зохион байгуулаад манай архи тамхины үйлдвэрлэгчид харайж очин хорин мянган ам.доллар төлөөд нэг нэг алтан медаль зүүж ирдэг ч юмуу  гэж бодогдоно. Өөрөөр хэлбэл өөрсдийгөө хуурна, ард түмнээ мэхлэнэ. Түүний цаана ашиг орлогоо нэмэгдүүлэх гэсэн марзан жүжиг тоглогдож байгаа хэрэг. Олон медаль авсан нэр дуулдах тусмаа борлуулалт нь өсдөг байх.

Тиймгүй бол яах гэж ийм хошин шоу хийгдэх вэ дээ. Түүний оронд архи тамхины том компаниуд ресторан, баарны дунд уралдаан зохиогоод хэн хамгийн олон архи тамхи зарсныг нь урамшуулдаг болъё. Тоглоом биш, наргиан бүр биш шүү. Ядаж л лоббид. Шөнийн 12 цаг гэхэд ресторан, баар пабыг хаадаг хачин утгагүй дэгийг зогсоохын төлөө лоббид. Улс төрийн юлөөгөө ашигла. Нэгэн лстөрчийн ярьснаар бол эройн 12 цагт баарыг хаалгадаг нь цагдаа нарт зориулагдсан хууль гэнэ лээ. Гэтэл энэ цагаас хойш зөндөө баар ажиллаж [ байдаг ажээ. Илүү цагаар нууц ажиллахаараа цагдаа нартай шулуухан яриад тохиролцож мөнгө өвөр рүү нь хийчихнэ. Өнөөх нь дуугүй гараад явчихна. Тун сонирхолтой “наймаа+найраа” байгаа биз.

Монголд гадаадынхан овоо их ирдэг болсон. Гэтэл тэд Улаанбаатарт унтах гэж ирдэггүйг манай түшмэд ойлгодоггүй. Нийслэл дэх олон одтой том буудлуудын рестораныг оройн 12 цагаас хойш ажиллуулахгүй учир гадаадынхан унтаж амрахаас яахав, Хоосон гудамжаар дэмий гонзгой зугаалах уу. Тэр үед нь согтуу хулигаанууд гарч ирээд хамаг юмыг нь сэгсэрч орхих байлгүй. Жуулчид яах вэ!

Монголын хөдөө талаар хэсэн тэнүүчлэхээс аргагүй болж таарна. Монголд унтах гэж ирээгүй тэр олон мянган жуулчныг өөр аргаар сэгсрэх хэрэгтэй. Нийслэл болон том хотуудын том ресторануудыг оройн 12 цагаас хойш ажиллуулж тэдний мөнгййг сэгсэрье. Дээрэмдэж биш тонож бус дайлж цайлж байгаад түрийвчин дэхийг нь хоослоё.

Үүнийхээ төлөө сайн ажилласан ресторан баарыг урамшуулъя. Мэдээж шөнөөр ажиллах эрхийг олгохдоо архи тамхи худалдсан гээд өндөр татвар тавьчихъя. Өнөөх олон медальтай архи пиво амсахын тулд харийнхан мөнгөө гаргана. Ийм сэгсрээ хийхэд архи тамхины бизнес хийдэг улс төрчид өөрдсийн нөлөөгөө ашиглаач. Эс хүсэх аваас тэдэнд ч бас өндрөөс өндөр татвар онооё. Архи тамхинаас шалтгаалж осолдсон иргэн бүрийн өмнөөс хохирлын төлбөр ноогдуулдаг болчихъё.

 

 

 

ЭХ СУРВАЛЖ: АЛАГ ХОРВОО


URL:

Сэтгэгдэл бичих