Аргентины Ерөнхийлөгч асан долоон жил хоригдох ялаар шийтгүүллээ

5c4cdc33739bcd7e71401a86b11a0bd0_LМОСКВА. /ИТАР-ТАСС/. Зэвсэг хууль бусаар хил нэвтрүүлсэн хэргээр Аргентины Ерөнхийлөгч асан Карлос Менем долоон жил хоригдох ял шийтгүүллээ. Түүний эмч нарын хүсэлтээр ялыг батлахад тэрбээр шүүх хурлын танхимд байгаагүй аж.

Карлос Менем нь 1989-1999 онд Аргентины Ерөнхийлөгч байсан юм. 1991-1995 онд буюу Эквадор, Хорват байлдаж байсан үед ерөнхийлөгчийн алба хашиж байхдаа Аргентины зэвсгүүдийг хууль бусаар худалдсан гэж үзжээ.
2001 оны зургадугаар сард тэдгээр хэргийг үндэслэн түүнийг баривчилж байсан боловч шүүхийн шийдвэрийг үндэслэн зургаан сарын дараа сулласан аж. Ингээд 2008 оны 10 дугаар сараас зарга эхэлснээр 383 гэрчээс мэдүүлэг авч, нотлох баримтуудыг бүрдүүлжээ. Гэвч шүүх яг гэм буруутайг нь тогтоох нотлох баримтуудыг илрүүлж чадаагүй юм.
Гэсэн хэдий ч энэ оны гуравдугаар сард Аргентины давж заалдах шүүхээс түүнийг буруугүй гэдгийг хүчингүй болгож, зэвсэг хууль бусаар хил давуулсныг тогтоосон байна.

Г.Доржханд

МОНЦАМЭ


URL:

Сэтгэгдэл бичих