Төтө мэргэжлээ солих уу

Хошин урлагийн “Х-ТҮЦ” хамтлагийн жүжигчин Д.Түвшинтөр буюу Төтө мэргэжлээ сольж магадгүй бололтой. Хамтлагийнхаа дэлгэцийн хоёр дахь уран бүтээл болох “Болсон явдал” инээдмийн уран сайхны кинонд туслах найруулагчаар ажилласныг нь уншигчид санаж буй биз.

Жүжигчнээс илүү найруулагчийн мэргэжил таалагдсан бололтой тун удахгүй дэлгэцнээ гарах инээдмийн уран сайхны киноны гол дүрд тоглохын зэрэгцээ туслах найруулагчаар давхар ажиллаж байгаа аж.

“Дүр бүтээнэ гэдэг хамт олонтойгоо гар нийлж ажиллахыг хэлэх ч дүрээ үзэгчдийн сэтгэлд хүртэл амилуулахын тулд “дотор хүн”-тэйгээ илүү ажилладаг. Харин найруулагч бол тийм биш. Өргөн хүрээнд ажилладаг болохоор илүү сонирхолтой юм” хэмээн найз нартаа ярих болж.

Дашрамд сонирхуулахад, Төтө хүний ул шагайж явдаг хүнд сэтгэлээсээ дургүй, холуур өнгөрөхийг хүсдэг гэсэн. Шинэ жилээр “ТВ9″ телевизээр “Гэмгүй гэмтнүүд” хошин нэвтрүүлэгт хүний улыг шагайгаад явдаг “сонин” нөхрийн дүрд тоглохдоо “ийм хүн юу гэж байхав дээ, жаахан хэтрүүлэг болчихлоо” гэж бодож. Гэтэл юун хэтрүүлэг, ийм хүнтэй нэг бус удаа тааралдсан гэнэ лээ.

монголын үнэн


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих