Ким Кардашиан бяцхан охин төрүүллээ

0615-kim-kardashian-labor-3 Алдарт шоу нэвтрүүлгийн од Ким Кардашиан бяцхан охин төрүүлжээ.

Тодруулбал, Ким өнгөрсөн баасан гаригийн оройноос эхлэн өвдөж бямба гаригийн өглөө эрт “Сэдарс Синай” эмнэлэгт нярайлсан байна. Хэдийгээр төрх хугацаанаасаа 5 долоо хоногийн өмнө төрсөн ч тэрээр ямар нэгэн хагалгаанд оролгүйгээр өөрөөрөө төрсөн аж. Одоогоор охин болон Кимийн бие аль аль нь маш сайн байгаа гэнэ.

Харин Кени Уэстийн хувьд Кимийг төрх гэж байхад эмнэлэгт ирж, төрх өрөөнд хамт байсан гэсэн мэдээлэл байгаа юм. Ийнхүү Ким болон Кени нар анхныхаа хүүхдийг өлгийдөн авлаа.

М.Сониуч Ugluu.mn


URL:

Сэтгэгдэл бичих