“Цахим ардчилал“ онлайн хэлэлцүүлгийн ХОЁРДАХЬ зочин ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг уригдлаа.

 

Хэлэлцүүлэг 2013 оны 6 дугаар сар 17 нд 14.00 цагт   
“Цахим ардчилал“ онлайн хэлэлцүүлгийн анхны дугаар өнгөрсөн 7 хоногт БШУ-ны яамны сайд Л.Гантөмөр оролцож ганцхан цагийн дотор 10.000 залуус онлайн цугларсан сайхан мэдээг бид хүргэсэн билээ. Энэ удаад бид ирэх долоо хоногт буюу 2013 оны 6 дугаар сар 17 ны өдрийн 14 цагт дараагийн зочиноо урих гэж байна. Мэдээж залуусын оролцоог дэмждэг, хамгийн ихээр ойлгож шийдвэр гаргах түвшинд нөлөөлж бидний саналыг дэмжих хүнийг бид сонгож залуус та бүхэнтэйгээ уулзуулж байгаа. Энэ хүн бол ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг оролцоно. Нэгэн цагт залуусын дунд ажиллаж биднийг уриалж хамтдаа алхалж явсан түүнээс бидэнд асуух хариулт авах зүйл олон байгаа нь дамжиггүй. Тэрээр бидэнтэй дараахь сэдвээр ярилцлага өрнүүлнэ.
1.     Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэгч, нийгэмд баялаг бүтээгч залуу бизнес эрхлэгчидээ дэмжих бодлого, төрийн бодлого
2.    Залуу бизнес эрхлэгчидийн өмнө тулгарч буй асуудал, түүнийг хэрхэн шийдэх талаар Шинэчлэлийн засгийн газрын бодлого.
Залуус та бүхэн ирээдүйнхээ төлөө санаа зовинож ,бизнес эрхлэхэд тань тохиож байгаа бэрхшээлтэй олон асуудалдаа хариу авахыг хүсвэл энэ өдөр таньд ярилцах боломж олдож байна.
Хэлэлцүүлэгт орох www.demyouth.mn/live

URL:

Сэтгэгдэл бичих