Сэрчмаа экс тэрбумтан нөхрөөсөө ямартай ч нэг студи авч чадлаа

Харь эртэй суусан хацар гоо Монголын охидын нэг дуучин Сэрчмаа буюу Сэлли. Цуутай хүүхэн хуримгүй гэгчээр Ар Өвөр дамнасан сүрлэг хурим хийсэн ч даанч их удалгүй төрхөмдөө буцсан дуучин бүсгүй маань уран бүтээлдээ ханцуй шамлан орсон гэнэ. Хүмүүнлэг, хандивын тоглолтонд идэвхитэй оролцдог дуучин маань Эх үрсийн баяраар ээжүүддээ зориулан автобусанд хүртэл дуулаад амжсан. Харин одоо бол тэрээр дуулахаасаа илүүтэйгээр студийн ажил эрхлэхээр шийдсэн бололтой өнгөрсөн долоо хоногт өөрийн нэрээр нэрлэсэн шинэ студи нээж урлагынханыг нэгэн орой “бужигнуулсан”  аж. Төрхөмдөө буцах үеэс нь л харь тэрбумтанаас ганц студи салгах байлгүй гэсэн бор шувуу биелэлээ олж түүний шинэ студи үүд хаалгаа нээв бололтой.


URL:

Сэтгэгдэл бичих