Залуус 100 цэцэрлэг барихыг чухалчлав

саналЕрөнхийлөгчийн сонгуульд идэвхитэй оролцохыг залуус залуустаа хандан уриалж байна. Хэрэв энэ удаа ирц хүрээгүйн улмаас дахин сонгууль явуулах тохиолдолд улсын төсвөөс Ерөнхийлөгчийн сонгуульд зориулж нийтдээ 28 тэрбум төгрөг гарах учиртай. Иймд “Бид саналаа өгнө” хөдөлгөөнийхөн үе тэнгийнхнээ сонгуульд идэвхитэй оролцохыг уриалж, “Төсвийн мөнгийг дахин сонгууль явуулж үр дүнгүй зарлагадсан нь дээр үү. Эсвэл энэ мөнгөөр 100 цэцэрлэг барьсан нь зөв үү” хэмээн асууж байна. Учир нь дээрх мөнгөөр 100 цэцэрлэг барих боломжтой юм.


URL:

Сэтгэгдэл бичих