Ч.Сайханбилэг: Сонгууль бол наадмын үзүүр түрүү булаалдах барилдаан биш

Ч.Сайханбилэг: Сонгууль бол наадмын үзүүр түрүү булаалдах барилдаан биш

“Цахим ардчилал”онлайн хэлэлцүүлэгт 11.000 залуус оролцлоо.

Ардчилсан залуучуудын холбооноос зохион байгуулж буй“Цахим ардчилал”цуврал хэлэлцүүлгийн  хүрээнд  энэ удаагийн зочноор  ЗГХЭГ-ын дарга Ч. Сайханбилэг оролцлоо .Тэрээр жижиг дунд үйлдвэрлэл  эрхлэгчид , нийгэмд баялаг бүтээгч залуусыг дэмжих бодлого, залуу бизнес эрхлэгчдэд тулгарч буй асуудал сэдвээр онлайнаар зочидтой холбогдож ярилцсан юм .

Ярилцлага 500 гаруй зочинтой  эхлэж цагийн хугацаанд  11.400 болж  нэмэгдсэн нь энэ талаарх залуусын  хариулт авах гэсэн олон асуултууд байдгийг харуулж байлаа. Тэрээр зөвхөн  хэлэлцүүлгийн сэдэвт хязгаарлагдалгүй  сүүлийн үед залуусын анхаарлыг хамгийн ихээр татаж буй орон сууцны 8 хувийн зээлийн талаар сонирхсон олон асуултад хариулж байлаа.

-Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжихийн тулд  ижил импортын бараанд тавих хязгаарлалт хийж байгаа юу  гэсэн эхний асуулт ирсэн байна?

-Шинэчлэлийн засгийн газар гараад  эдийн засгийн чуулга уулзалтын нэгэн том сэдвийг өгсөн нь Монгол брэндийн асуудал байсан.  Эхний ээлжинд өөрсдөө хийж эхэлдэг бизнесээ дэмжье!Дараа нь импортоор орж ирдэг бараа бүтээгдэхүүнээ Монголдоо хийдэг энэ асуудлыг бодлогоор дэмжье!  эцэст нь экспорт болгоод гадаадад гаргая  гэсэн  асуудлаа бодлогоор дэмжье!гэсэн бодлого боловсруулсан. Хамгийн наад захын жишээ манай залуучууд компьютер угсарч, ухаалаг гар утас хийж чаддаг болжээ. Эдгээр залуус маань манай үйлдвэрийг дэмжээч гэсэн саналуудыг тавиад эхэлж байна. Ерөнхий сайд маань ч дэмжье гэсэн. Мөн өдөр тутмын бараа үйлдвэрлэдэг  хэсэгтээ шаардлагатай гэвэл импортын татварыг өндөр болгох эсвэл дотооддоо үйлдвэрлэгчидээ дэмждэг үзүүлэх боломж бидэнд бий.

-Жижиг дунд үйлдвэрлэл явуулж байгаа залуусаа дэмжиж байгаа гэсэн  судалгааг  ер нь хэрхэн хийдэг юм вэ? Ингэж бодитой харж чадаж байгаа юу ?

-Хяналтыг хэд хэдэн түвшинд хийж байгаа шүү дээ. Жишээ нь засгийн газарт  дотоод судалгаа мониторинг аудитын судалгааг хийгддэг. Төсөвтэй холбоотойг нь аудит хийж, бодлоготой холбоотойг нь яам өөрөө хийгээд явна. Мөн шинээр ЗГХЭГ-ын мониторингийн асуудлыг ерөнхийдөө засгийн газрын гэдэг утгаар нь  нэлээд хяналт хийж байгаа. Хамгийн том үр дүнтэй хяналт бол мэдээж иргэдийн өөрсдийнх нь хяналт байдаг.  Мөн гудамжинд тавьж эхлэхээр төлөвлөж байгаа хяналтын ТҮЦ /төрийн үйлчилгээний цэг/машины тусламжтайгаар шууд ерөнхий сайдад болон шийдвэр гаргах түвшинийхэнд  хандах боломжтой. Энэ машин нь иргэн  өргөдлөө бичээд шууд уншуулах боломжтой тэгсэнээр шийдвэр гаргагчдад тус өргөдөл нь ирж байдаг ийм хяналтын тогтолцоо шинээр бий болж байгаа. Мөн 11-11 төв байна.

-Жижиг дунд үйлдвэрлэл  эхлүүлж  байгаа байгууллага ажилчиддаа өндөр цалин өгөх боломж бага байдаг. Үүн дээр анхаарал хандуулах боломж хэр байгаа вэ ?

-Шинээр татварын шинэ багц хууль хэлэлцэгдээд эхэлж байна. Энэ нь  бид 2 дугаар шатны хувьсгалаа хийж байна гэсэн үг юм. Эхний шатандаа дөрвөн арвын зарчимаар татвар 10 %-д гэсээр ирсэн. Одоо 2 дугаар шатандаа бидний мөрийн хөтөлбөрт  1.5 тэрбум төгрөг хүртэлх орлоготой аж ахуйн нэгжүүдийг татварын 10 хувь олголтыг 1 хувь болгоод 9 хувийг буцаан олгохоор томоохон зорилт тавьж ажиллаж байна. Мөн хэрвээ та ажил хийж, байнгийн орлогын эх үүсвэртэй бол моргежийн зээлэнд хамрагдах боломжтой болсон. Өнөөдрөөс эхэлж моргежийн 8 хувийн зээл эхэлж байна.

-Амины орон сууцанд  энэ зээл хамаарах уу?
-Заавал амины орон сууц, нийтийн эзэмшлийн орон  сууц гэсэнялгаа байхгүй.

-Хамгийн сүүлийн үеийн сайхан мэдээ энэ болж байх шиг байна. Зээл авахын тулд тодорхой нөхцөл зааж байгаа байх. Хувийн хэвшилд , улсын байгууллагад ажиллаж байгаа гэсэн ялгаа  эсвэл болзол байгаа юу ?

-Хуучин бол тийм зүйл байсан. Заавал төрийн байгууллагад ажилладаг байх ёстой бүр цаашлаад байр сууц барьцаа хөрөнгөгээд л. Одоо ганц л хязгаарлалт бий. Энэ нь хуучин 6 хувийн зээлд хамрагдаагүй авах байр  нь бүрэн баригдаж дууссан байх ёстой .

-Үнэ болов уу , Энэ ямар нэгэн сурталчилгаа шоу биш биз гээд хүмүүсийн дунд эргэлзээ байна ?
-Хөрөнгө оруулалтын эх үүсвэр нь  байнга үргэлжлээд явах боломжтой байгаа. Хуучин 50 хан тэрбумаар эхэлж байсан шүү дээ. Гэтэл энэ удаад эхний ээлжинд их наяд руугаа орсон хөрөнгөөр дэмжигдэж байна. Монгол банк нэг журам гаргасан. Юу вэ гэвэл тухайн зээл авах өрхийн орлогын 45 хувь нь моргежийнхаа зээлэнд зарцуулагдаж байх бололцоотой гэр бүл хамрагдах боломжтой  гэж байгаа.

-Байр орон сууцтай болох хүмүүсийн хүсэл дагаж байр нь ховордох эрэлтээ дагаад үнэ нэмэгдэх гээд асуудлууд гарна?
-Үнэ нэмэгдэлт яагаад явдаг байсан бэ гэвэл өмнөх засгийн газар 50 хан тэрбумтай  6 хувийн хүүтэй  эхэлж байсан. Ингээд аж ахуйн компаниуд өөрсдөө үнээ нэмээд явчихдаг. Ийм зүйл болгохгүйн тулд бид сая төрөөс засгийн газраас барилга барьж буй компаниуддаа дэд бүтцэд нь бараг 300-гаад тэрбум төгрөг өглөө. Төрөөрөө байрны үнэд бодлогоор нөлөөлж байна гэсэн үг.  Мөн 380 тэрбум төгрөгийн зээлийг  барилга барьж буй компаниуддаа өглөө. Ингэхээр дуусахгүй байгаа барилга, 50 60 70 хувьтай баригдсан байрууд зээлээ авч барилгаа 100 хувь дуусгачих бололцоог нь өгч байна гэсэн үг юм .

-Жижиг дунд үйлдвэрлэл  эрхлэгчдийн хөдөө орон нутаг дахь зээлийн  санхүүжилт жилээс жилд нэмэгдэх үү?

-Хоёр долоо хоногийн өмнө жижиг дунд үйлдвэрлэлийн зээлийн олголт ямар байгаа талаар хэлэлцэгдсэн. Аймаг сум болгоноор төсөл болгоноор гаргаад танилцсан.  Ерөнхийдөө одоогоор хуваарилж байгаа мөнгө маань урьд жилүүдийнхтэй харьцуулахад их байгаа ч энэ чиглэлээр нэмж хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй. Жишээ нь сангийн хэмжээнд өөрийнх нь хөрөнгийн хэмжээг 500 тэрбум  болгох зорилт тавин ажиллаж байна. Сангийн зээл бол хүн амын нягтаршилтай уялдаж байх хэрэгтэй. Төвлөрөлихтэй газраа арай их, бага газарт арай бага ч гэдэг юмуу.

-Орон сууцны зээлд  нэгэнт хамрагдсан  иргэд энэүү  8 хувийн зээл рүүшилжих боломж байгаа, гэхдээ хэсэгхугацааны дараа гэсэн зүйл яригдаж байсан?

-Анх  Монгол банктай бид засгийн газар дээр  ярилцаж  байхад шинээр баригдсан байранд авч байгаа зээлийг  эхлээд  хамруулъя харин дараа нь  хуучин зээлтэй хүмүүсээ 7 сарын дараа оруулъя гэж яригдаж байсан. Гэтэл тэр үед маш их хүсэлт ирсэн . Орон сууцаа арилжааны зээлээр авчихаад өрөн дотор сууж байгаа  хүн ч олон байна. Иймэрхүү хүсэлт, нийгмийн захиалга олноор ирж байхад бид дахин ярилцаад нэлээд судалгаа хийсэн. Энэ дашрамд Монгол банкны захирал Золжаргалд  талархалаа илэрхийлье гэж бодож байна.

Үнэхээр зоригтой шийдвэр гаргаж олон эрсдэлтэй асуудлыг хааж 7 сарын дараа гэж байснаа өнөөдрөөс эхлээд шинэ зээл авч байгаа хүмүүстэйгээ адилханаар хуучин зээл авсан хүмүүс 8 хувийн зээлд шилжих боломжтой болсон. Энэ хийж чадсан ажил маань олон хүний талархал хүлээж байх шиг байна. Өнгөрсөн хоногуудад Монгол банк  зузаатгалаа хийж бэлтгэлээ хангасан байгаа. Өнөөдрөөс ажил нь эхэлж байна.

-Ярилцлагын төгсгөлд та залуусдаа хандаж юу гэж хэлэх вэ ?

-Монгол улс хөгжиж  болох их бүтээн байгуулалтууд нэгэнт эхэлчихсэн байна. Энэ үнэмшилийг хэрэгжүүлэхийн тулд бидэнд тогтвортой төр засаг байх л хэрэгтэй . Өнөөдөр асуудлаа ойлгодог ерөнхий сайд ерөнхийлөгчтэй байж гэмээнэ бид амжилт гаргана. Өөр намаас нэр дэвшиж орж ирээд засгийн газарт чиглэл өгнө. Дэмий улс төржиж байна дэмжээд хэрэггүй гэдэг  асуудал үүснэ. Засгийн газар бүтээн байгуулалтын  шийдвэр гаргана их хурал дээр хуулиа бариад очно. Гэтэл нөгөө талаас хориг тавигдчихна. Их юм хийж оноо авах гээд байна.

2016 онд  илүү оноо авах гэж байна гэсэн асуудал өрнөнө.  Ийм зүйл бол бидний өнгөрсөн 20 жилийн түүх. Одоо энэ дөрвөн жилийн хугацаанд их зүйл  хиймээр байна. Монголын ард түмэн өнгөрсөн нэг жилийн өмнө сонголтоо хийсэн гэж би бодож байна. Бид 2016 онд Ерөнхийлөгч уруу заамааргүй байна. Энэ хүнээс болоод энэ том бүтээн байгуулалт, энэ ажил бүтээгүй хэрэгжээгүй  гээд сууж баймааргүй байна.

Ачаагаа үүрсэн шиг үүрье, даасан шиг даая. Өнөөдөр засгийн газарт чөдөр тушаа биш хамт зүтгэх нэг зорилго чиглэлтэй ерөнхийлөгч хэрэгтэй байна.  Залуучууд маань бүгдээрээ сонгуулиа өгөөрэй. Тэртээ тэргүй гарчихна ялна гэж хойрго битгий хандаарай. Энэ бол наадмын үзүүр түрүү булаалдах асуудал биш ээ. Та бидний  багаар бодоход 4 жил бүр цаашдаа 20 жилийн амьдрал шийдэгдэх гэж байна гэж хэлмээр байна.

Баярлалаа таньд амжилт хүсье

Я.Хүрэлхүү


URL:

Сэтгэгдэл бичих