“Лардьма” кино нийт 316 сая төгрөгийн ашиг олжээ

fd1a1d54cf459511d54b00609819d684_LШӨХТГ нь кино театруудаар гарч байгаа киноны орлогын мэдээллийг долоо хоногийн 5 дахь өдөр болгон олон нийтэд зарладаг. Дэлгэцэнд гарч үзэгчдийн хүртээл болсноосоо хойш “Лардьма” уран сайхны кино зургаа дахь долоо хоногтоо тэргүүллээ.

Уг кино өнгөрсөн долоо хоногт 31 сая 543 мянга 818 төгрөг буюу нийт зургаан долоо хоногийн туршид 316 сая 130 мянга 967 төгрөгийн ашиг олоод байна. Гэхдээ уг кино одоо “Өргөө” кино театраас буусан байна. Харин дараа нь “Шөнө дундын яриа” кино гурван сая 272 мянга, “Шарталт”  нэг сая 931 мянган төгрөгийн ашгаар удаалж байна. “Тэнгис” кино театрт одоогоор ганцхан “Лардьма” кино гарч байгаа аж.


URL:

Сэтгэгдэл бичих