Зэвсэгт мөргөлдөөний хөлд чирэгдэж буй хүүхдүүдийг хамгаалахыг уриалав

57078fde40698398bigХятадаас НҮБ-д суугаа байнгын төлөөлөгчийн орлогч Ван Минь 17-ны өдөр Нью-Йорк дахь НҮБ-ын төв байранд олон улсын хамтын нийгэмлэгт хандан зэвсэгт мөргөлдөөний хөлд чирэгдэж буй бага насны хүүхдүүдийг хамгаалах ерөнхийлсөн стратеги гаргахыг уриалсан байна.

Аюулгүйн зөвлөл мөн өдөр хүүхэд болон зэвсэгт мөргөлдөөний асуудлаар нээлттэй хурал хийв. Ван Минь хэлсэн үгэндээ, хүүхдүүд бол эмзэг бүлгийн хүмүүс тул дэлхийн олон газрын зэвсэгт мөргөлдөөнд янз бүрийн хохирол амсаж байна. Тэднийг бүх хүчээр хамгаалах нь сөргөлдөгч талуудын зайлшгүй хариуцлага юм. Зэвсэгт мөргөлдөөний дунд хүүхдийн эрх ашгийг хохироох ажиллагаанд Хятад улс дээд хэмжээнд анхаарал хандуулж байгаа бөгөөд НҮБ, Аюулгүйн зөвлөл өөр өөрсдийн онцлог, давуу талаа ашиглаж, зэвсэгт мөргөлдөөний хөлд чирэгдэж буй хүүхдүүдийг хамгаалахыг дэмжинэ гэжээ.

Ван Минь хэлэхдээ, олон улсын хамтын нийгэмлэг зэвсэгт мөргөлдөөний дараах сэргээн босголтын явцад, хүүхдүүдийг гэр орон, нийгэм, сургуульд нь аваачихыг тэргүүн чухал ажил болгон, хэвийн амьдралыг нь сэргээхэд туслах ёстой. Олон улсын байгууллага нягт хамтран ажиллаж, өөр өөрийн давуу талаа гарган, сөргөлдөгч улс орны хүүхдүүдийг хамгаалах чадварыг нэмэгдүүлэхэд туслахын зэрэгцээ тэдний ядууг арилгах, боловсролыг түгээх, тогтвортой хөгжлийг ахиулахад гаргасан хүчин чармайлтыг дэмжихийг Хятад улс сайшаана гэжээ.

\Навч орчуулав\ CHINA RADIO


URL:

Сэтгэгдэл бичих