Америк Гуантанамогийн шоронг хаах тусгай элч томиллоо

22_324Америкийн төрийн департаментын төлөөлөгч Жен Псаки 17-ны хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, Америкийн төрийн нарийн бичгийн дарга Жон Керри ахмад хуульч Клиф Слоныг Гуантанамогийн шоронг хаах хэргийг хариуцуулах тусгай элчээр томилсон гэжээ.

Жен Псаки хэлэхдээ, Слон Гуантанамогийн шоронгийн хоригдлыг гадаадад шилжүүлэх тухай холбогдох хэлэлцээ хийх, ерөнхийлөгч Барак Обамагийн шоронг хаах гэсэн холбогдох дипломат асуудал болон хоригдлыг шилжүүлэх ажлыг хариуцах бөгөөд тогтмол хугацаанд шилжүүлэх зөвшөөрөл аваагүй хоригдлын асуудлыг шалгах зэрэг ажлыг хариуцна гэжээ.

Тэрээр мөн хэлэхдээ, Слон хүнд асуудлыг шийдвэрлэх баялаг туршлагатай учир түүнийг тусгай элчээр томилж байгаа нь Обамагийн засгийн газрын Гуантанамогийн шоронг хаах гэсэн шийдвэр зоригийг харуулж байна гэжээ.

\Э.Г\ CHINA RADIO


URL:

Сэтгэгдэл бичих