Том оврын автобус дахин ноцтой осол гаргалаа

atus_osol1Нийтийн тээврийн том оврын автобусны жолоочид дүрэм зөрчиж, хурд хэтрүүлж, эгнээ байр буруу эзэлж явдгаас шалтгаалан олон ноцтой осол гарсаар байгаа.

Тэгвэл өнөөдөр өглөө 09:00 цагийн үед 10 дугаар хорооллын орчимд УНБ улсын дугаартай том оврын автобус  ноцтой осол гаргалаа.

Том оврын автобус хурд хэтрүүлсний улмаас жижиг тэрэгний дээгүүр гарчээ. Азаар ослын үеэр хүний амь үрэгдээгүй байна.

Хэргийн газар шинжээчид ажиллаж байгаа бөгөөд одоогоор ямар нэг мэдээлэл өгөх боломжгүй байгаа аж.

МОНГОЛЫН МЭДЭЭ


URL:

Сэтгэгдэл бичих