Өмнөд Солонгосын хүн амын гуравны нэгийг өндөр настнууд эзэлнэ

3cef24d5e47a2c71bigӨмнөд Солонгосын хүн амын гуравны нэгийг өндөр настнууд эзэлнэ гэсэн судалгааг тус улсын холбогдох байгууллагаас өнөөдөр мэдэгджээ.

AFP-ийн мэдээлснээр Азийн дөрөв дэх том эдийн засагтай тус улсад 2030 онд 65 ба түүнээс дээш настнууд нийт иргэдийн 24.3 хувийг эзэлнэ. Харин 2040 онд эл үзүүлэлт 32.3 хувьд хүрэх төлөвтэй байгааг БНСУ-ын Статистикийн газраас мэдээлсэн байна.

Өнгөрсөн онд тус улсын нийт хүн ам 50 саяыг давжээ. 1980 оны судалгаагаар Өмнөд Солонгосын 65 ба түүнээс дээш настнуудын тоо нийт иргэдийн ердөө 3.8 хувийг эзэлж байжээ. Өнгөрсөн онд энэ үзүүлэлт 11.8 хувьд хүрч байв.

2012 оны байдлаар урт хугацаагаар ажиллаж буй гадаадын ажилчдын тоо 933 мянгад хүрсэн байна. Гэвч тус улсын эрх баригчид иргэдээ ажилтай байлгахын тулд гадаадын ажилчдыг авч ажилуулахгүй байх талаар бодлого баримталж, холбогдох хуулиа чангатгаж эхэлжээ.

БНСУ-ын Статистикийн газрын уламжилснаар 2040 он гэхэд сул цалинтнуудын тоо 1.7 саяар нэмэгдэх төлөвтэй байгаа аж.

Т.Арьяа

time.mn


URL:

Сэтгэгдэл бичих