Хөгжилд хөтөлсөн баяжмалын цуваа өнөөдөр явна

oyutolgoi-middleДэлхийд тэргүүлэгч Монголын уул уурхайн Оюу Толгой ХХК зэсийн баяжмалаа тээвэрлэх “Хөгжилд хөтөлсөн баяжмалын цуваа” ёслолын арга хэмжээ зохион байгуулах гэж байна.

Энэ нь төсөлд rap бие оролцсон арав гаруй мянган монголчууд, мянга гаруй ханган нийлүүлэгч, Өмнөговь аймгийн ард иргэд төдийгүй нийт монголчуудын хувьд түүхэн үйл явдал юм.

“Хөгжилд хөтөлсөн баяжмалын цуваа” ёслолыг өнөөдөр буюу зургадугаар сарын 21-ний өдрийн 9:45-12:00 цагийн хооронд Оюу Толгой уурхайгаас интернэтээр шууд дамжуулан үзүүлнэ.

www.ot.mn эсвэл http://www.ustream.tv/channei/oyutolgoi хаягаар орж, шууд дамжуулалтыг үзэх боломжтой.

Дэд бүтэц сул хөгжсөн нутагг гуравхан жилийн дотор дэлхийн түвшний уурхай бий болж чадсан нь манай улсын эдийн засгийн хөгжилд далайцтай хувь нэмэр болж байгаа билээ.

Б.Одмаа


URL:

Сэтгэгдэл бичих