Ой санамж сайжруулагч хүнс

98afb435432fe436bigАмьдралын сайн сайхныг мэдэрч, таашаалтай амьдрахыг эрмэлзэгч хүн бүр эрүүл тунгалаг оюун, ой санамж сайтай байх хэрэгтэй. Өнөө үед ахмад настнууд гэлтгүй өсвөр насныхан, залуус ч ой санамж муутай болсон гэж судлаачид дүгнэсэн.

Энэ нь залуу үеийнхний унших, цээжлэх дасгалыг бага хийдэг, хэрэгцээт мэдээллийг тухайн үед нь л интернэт орчноос хуулбарладаг бэлэнчлэх сэтгэхүйтэй болсонтой холбоотой гэгддэг. Харин анагаахын салбарынхан ой санамж муудахыг стресс, тархины хэт ачаалал, анхаарал төвлөрүүлэх чадвар багассан зэрэгтэй холбон тайлбарладаг. Ахимаг настнуудын хувьд мэдрэлийн үйл ажиллагааны хэвийн байдал жилээс жилд алдагдаж байдгаас ой санамж мууддаг. Тиймээс марталт гэдэг дайсантай үргэлж нүүр тулгарч байдаг хүмүүс нэн тэргүүнд хоол хүнсэндээ анхаарал хандуулах ёстой гэнэ.

Идэш, уушны хувь хэмжээ, орц найрлагад өөрчлөлт оруулснаар хүний ой санамж сайжирч, түүнийг даган сэтгэл санааны байдал ч дээрдэх ёстой гэж мэргэжилтнүүд дүгнэжээ. Ой санамжаа сэргээхийг эрмэлзэгчдэд зориулсан хоолны шинэ цэс боловсруулснаа мэргэжилтнүүд сонирхуулсан байна. Бид бүхний ой санамж, сэтгэн бодох чадвар сайн байхад нөлөөлдөг төрөл бүрийн амин дэм бий. Эдгээрээс уураг, гидрокарбонат, амин дэмүүд болон эрдэст бодисоор баялаг хоол хүнсийг сонгон тогтмол хэрэглэхэд хангалттай гэнэ.

Бидний гидрокарбонат гэж хэлж заншсан H2CO3 нүүрстөрөгчийн хүчлийн хүчиллэг давс нь талх, гоймон, нарийн гоймон зэрэг гурилан бүтээгдэхүүнүүдэд агуулагддаг. Оюун ухаанд зориулагдсан энергийн үнэт эх үүсвэр гэнэ. Талх /ялангуяа хар гурилан талханд В аминдэм болон эслэгүүд ихээр агуулагддаг/-ыг өглөө, өдрийн хоолонд тогтмол хэрэглэх нь зөв аж. Мөн долоо хоногт хоёроос багагүй удаа төрөл бүрийн гоймонтой хоол идэж хэвших хэрэгтэй гэнэ.

Өндөгний шар нь хүнд хэрэгтэй тосны хүчил болон фосфорыг ихээр агуулдаг аж. Тиймээс долоо хоногт дөрвөөс доошгүй өндөг идэж байх нь зөв гэнэ. Гэхдээ холестерины төвшин өндөртэй хүмүүс болгоомжтой хандах ёстой аж.

Фосфор нь бидний ой санамжийг хариуцдаг мэдрэлийн эсүүдийн үүсэл, хөгжилд чухал нөлөө үзүүлэгч ашиг тустай элемент юм. Загас, какао, грек самар зэрэгт фосфор ихээр агуулагддаг. Түүнээс гадна эмийн сангууд омега 3 болон омега 6 гэх фосфорын бэлдмэл, төрөл бүрийн амин дэмтэй хавсарсан фосфор худалдаалдаг. Өдөрт шаардагдах фосфорыг хүлээн авахын тулд 10 өөр төрлийн самар идэж байх хэрэгтэй аж. Хүнс судлаачид шошыг “азийн мах” хэмээн нэрлэдэг.

Шош нь анхаарал төвлөрөлтийг сайжруулдаг. Шошыг хүнсэндээ ямар ч байдлаар хэрэглэсэн ач тустай. Шошын агууламж бүхий бэлдмэлүүд капсулаар болон нунтаг задгай хэлбэрээр түгээмэл бий. Тэдгээрийг хоолны дараа хэрэглэх ёстой аж. Шошын бэлдмэл нь ой санамж сайжруулан тархины үйл ажиллагааг идэвхжүүлэхээс гадна цусан дахь холестерины хэмжээг бууруулдаг тул ахимаг насныхан хэрэглэхэд илүү тохиромжтой. Харин залуусын хувьд шош хэлбэрээр янз бүрээр бэлтгэснийг хэрэглэх нь зохимжтой.

Лууван исэлдлэгийн эсрэг чадвараараа хөгшрөлтийг удаашруулагч ногооны жагсаалтыг тэргүүлдэг. Мөн лууван нь хүний бие махбодийн эдээс чөлөөт радикалуудыг ялгаруулж чаддаг. Мэргэжилтнүүд долоо хоногт хоёр литрээс дээш луувангийн шүүс хэрэглэснээр хүн олон талын шим тэжээл хүлээж авна хэмээн тооцоолжээ. Дан луувангийн шүүс хэрэглэх болмжгүй хүмүүс алимны шүүстэй хольж болохыг ч мэргэжилтнүүд зөвлөжээ. Үүний тулд зургаан лууванд нэг алим ноогдуулан шүүсийг шахах аж. Хамгийн гол нь шүүсээ бэлтгэсэн даруйдаа шинээр нь хэрэглэх ёстой.

Уургийн эх үүсвэр үхэр, шувууны мах гэнэ. Хүний бие махбодид шинэ эс төлжүүлэхэд уураг тусалдаг. Ой санамж нас ахилттай холбоотойгоор муудах үед С , Е аминдэмүүдийг тогтмол хэрэглэх нь зүйтэй гэнэ. С аминдэм гүзээлзгэнэ, киви, хан боргоцой, улаан лооль болон шүүслэг жимснүүдэд, сонгино, ногоон навч, өргөст ногоо, бууцайнд ихээр агуулагддаг байна. Харин Е аминдэм хушны самар, наран цэцгийн үр, чидун жимс, овъёосны хайрс зэрэгт агуулагддаг.

Эх сурвалж: http://emch.mn

URL:

Сэтгэгдэл бичих