Жеки Чан хамар, хөл гараа Холливудад мөнхжүүлэв

s67147946Алдарт жүжигчин Жеки Чан Холливудын алдрын гудамжинд мөнхөрлөө. Тэрбээр 6-р сарын 6-нд хамар, хөл гарынхээ хэвийг энд үлдээв. Энэхүү ёслолын ажиллагаа Грауманы Хятад театрын гадаа болжээ. Жеки Чаныг дэмжихээр Крис Такер, Жейден Смит зэрэг одод хүрэлцэн ирсэн байлаа.
 
Жеки Чан 2 дахь удаагаа хөл гарынхаа хэвийг Холливудад үлдээж байгаа юм. Анх 1997 онд Жеки Чаны хөл гарын хэвийг авсан ч яагаад ч юм алга болчихжээ. Иймээс “Chinese Theatre” дахин ийм ёслол үйлдэхээр шийдсэн аж. Одоо түүний хамар, хөл гарын хэв энд баттай хадгалагдах гэнэ. Ийнхүү Жеки Чан Холливудад 2 удаа хэвээ мөнхжүүлсэн анхны хүн болжээ.
 
Нэмж өгүүлэхэд, Жеки Чан 1970-аад оны дунд үеэс анх кинонд тоглож эхэлсэн бөгөөд энэ хугацаанд 100 гаруй кинонд дүр бүтээж амжжээ.
 
 
 
 


URL:

Сэтгэгдэл бичих