Гар утсаа усанд унагаавал…

Цоо шинэ үнэтэй гар утас аваад удалгүй усанд унагаах ч муухай мэдрэмж шүү. Салгалсан хүүр чинь нтр гэж өөрийгөө зүхэх ч яахав, аль болох хурдан дараах зөвлөгөөг дагавал утсаа аврах боломжтой ч байж мэднэ. :D

drop-iphone-water-300x207

1. Усанд унагасан бол аль болох хурдан гаргаж авна. (мэдээж ойлгомжтой)
2. Утсаа гялс унтраана. Буцааж асааж болохгүй, цэнэглэж болохгүйг анхаар.
3. Цэнэглэгч, чихэвч гэх мэт бусад залгаатай дагалдах хэрэгслийг салгана.
4. Хэрэв гадуур нь хамгаалалтын уут, гэртэй бол салгана.
5. Алчуур, даавуугаар гаднах усыг арчина. Чих ухдаг хөвөнгөөр чихэвчний оролт гэх мэт нүхийг сайтар цэвэрлэнэ.

6. Гялгар уут, будаа хэрэг болно. Уутандаа будаагаа хийгээд араас нь утсаа хийнэ. Уутыг агаар орохгүйгээр уяна эсвэл түгжинэ. Хогтой будаа дэмий байдаг.

Будааны оронд Silica-Gel ашиглавал бүр илүү үр дүнтэй. Энэ нь гутал, хувцас, цахилгаан хэрэгсэл худалдаж авахад дагаж ирдэг.

7. 24-48 цаг хүлээнэ. Ер нь 48 цаг хүлээсэн нь найдвартай.
8. Уутыг задалж утсаа асаана. Хэрэв ямар нэг чийг байгаа нь мэдэгдвэл асааж болохгүй.

Нэмэлт мэдээлэл болгож хэлэхэд хэрэв та Apple-н бүтээгдэхүүн хэрэглэдэг бол утасныхаа шингэн мэдрэгчийг шалгаснаар усанд норсон эсэхийг мэдэх боломжтой байдаг.

Цэвэр усанд унагаасан бол эрсдэл бага. Давстай ус нь богино холболт үүсгэх магадлалтай, кола кофе зэрэг нь наалдамхай учир бүр эрсдэл ихтэй байдаг. Тиймээс хатаасныхаа дараа задалж техникийн спиртээр арчиж цэвэрлэнэ. Хэрэв задалж мэдэхгүй бол мэргэжлийн засварчин дээр очоорой. Нуухын авах гээд нүдийг нь сохолчихвоо…


URL:

Сэтгэгдэл бичих