Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль илт зөрчигдөж байна гэж МАН үзэж байна

index65564ygМАН-ын сонгуулийн төв штабаас  Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль зөрчиж буй тухай асуудлаар  мэдээлэл хийлээ.

Уг хуралд МАН-ын нарийн бичгийн дарга Ж.Сүхбаатар, МАН-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах асуудал эрхэлсэн нарийн бичгийн дарга М.Оюунчимэг, МАН-ын Хэрэг эрхлэх газрын Намын байгуулалтын хэлтсийн дарга Ш.Раднаасэд нар оролцов.

Тус намаас Сонгуулийн ерөнхий хороо, Нийслэлийн сонгуулийн хороо, цагдаагийн байгууллагад хууль зөрчсөн үйлдлийг баримтжуулан хүргүүлсэн гэдгээ онцоллоо. Тодруулбал, Одоогийн байдлаар сонгуулийн хууль зөрчсөн зургаан гомдлыг СЕХ, Нийслэлийн сонгуулийн хороонд хүргүүлсэн байна. Мөн МАН-ын ухуулагчийг цагдаагийхан ямар нэг үндэслэлгүй баривчилсан хийгээд зарим нэг сонгуулийн хууль зөрчсөн үйлдэл гарч байгаа учраас энэ асуудалд СЕХ, цагдаагийн байгууллага хуулийн дагуу ажиллахыг тэд энэ үеэр анхаарууллаа.


URL:

Сэтгэгдэл бичих