Шинжаанд гарсан халдлагын улмаас 27 хүн амь үрэгджээ

uigurӨчигдөр Хятадын Шин-жаан-Уйгарын ӨЗО-д гарсан үймээний улмаас 27 хүн амь үрэгдсэн хэмээн “Синьхуа” агентлаг мэдээлэв.
Орон нутгийн эрх баригчдын өгүүлснээр, лхагва гаригийн өглөө хүйтэн зэвсэгтэй бүлэг этгээд цагдаагийн хэсэг, захиргааны албан байр, барилгын     талбайд     байсан
хүмүүс рүү халдсан бөгөөд цагдаагийн хэд хэдэн машиныг шатаажээ. Халдлагын улмаас есөн цагдаагийн ажилтан, найман энгийн иргэн амь үрэгдсэн байна.
Цагдаагийнхан гэмт этгээ-дүүдийн өөдөөс галт зэвсэг хэрэглэж наад зах нь 10 хүнийг устгажээ. Үлдсэн хүмүүс нь хэргийн газраас зугтжээ. Тэднийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.

Б.АМГАЛАН

/Өдрийн шуудан/


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.