Ц.Элбэгдорж 102 414 саналаар илүүрхэв

80-160_copyСЕХ-ноос  дөнгөж сая сонгуулийн урьдчилсан дүнг танилцууллаа. Уг мэдээллээр нийт 1.2 сая гаруй сонгогч саналаа өгснөөс АН-аас нэр дэвшигч Ц.Элбэгдоржид 622 794 сонгогч буюу нийт сонгогчдийн 50.23 хувь нь саналаа өгсөн бол МАН-аас нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэд 520 380 буюу 41.97, МАХН-аас нэр дэвшигч Н.Удвалд 80 563 буюу 6.5 хувь нь  саналаа өгчээ.

Нэр дэвшигчдийн санал авсан дүнг харьцуулахад Ц.Элбэгдорж Б.Бат-Эрдэнээс 102 414 сонгогчоор илүү санал авсан бол Н.Удвалаас 542 231 сонгогчоор илүү санал авчээ.
Ийнхүү СЕХ-ноос урьдчилсан дүнг зарлалаа. Тиймээс Монгол Улсын Үндсэн хууль, Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийн дагуу олонхийн санал авсан хүний нэрийг УИХ-д өргөн мэдүүлэх юм байна.

Өөрөөр хэлбэл, сонгуульд оролцсон нийт сонгогчдийн олонхийн  санал авсан бол УИХ-д өргөн мэдүүлнэ гэдэг нь  50+1 санал авсан хүний нэрийг хуулийн дагуу өргөн мэдүүлэх юм.
Одоогоор СЕХ-нд сонгуультай холбоотой зөрчил дутагдал ирээгүй гэдгийг тус хорооны дарга Ч.Содномцэрэн хэлж байлаа.

Үүнээс гадна хяналтын тооллого орон нутагт болон нийслэлд дууссан бөгөөд ямар нэгэн зөрчил дутагдал илрээгүй байна.

АЙМАГ, ДҮҮРЭГ

САНАЛ ӨГСӨН
СОНГОГЧДЫН ТОО

Ц.ЭЛБЭГДОРЖ

Б.БАТ-ЭРДЭНЭ

Н.УДВАЛ

Орон нутагт: 

1 Архангай

35553

15688

14535

4615

2 Баян-Өлгий

20710

10405

8161

1555

3 Баянхонгор

33354

16134

14725

1986

4 Булган

38374

10023

12075

2577

5 Говь-Алтай

23411

9731

11218

2199

6 Говьсүмбэр

6317

2664

3111

436

7 Дорноговь

39832

9842

13880

1866

8 Дорнод

49000

16098

11798

1886

9 Дундговь

17571

6401

9455

1524

10 Завхан

27705

13539

13044

854

11 Өвөрхангай

71604

21012

20808

2876

12 Өмнөговь

25045

11502

11181

2179

13 Сүхбаатар

26000

10290

14168

962

14 Сэлэнгэ

43220

20377

17900

4243

15 Төв

37699

14848

19165

2971

16 Увс

33356

15402

15299

2066

17 Ховд

32929

20144

10562

1765

18 Хөвсгөл

51755

27056

20827

3106

19 Хэнтий

30430

10156

19019

776

20 Дархан-Уул

40932

20474

17248

2785

21 Орхон

42883

22084

16274

4092

Нийслэлд:

22 Багануур

12172

5685

5880

475

23 Багахангай

1755

791

894

53

24 Баянгол

87424

49903

32158

4702

25 Баянзүрх

128637

70763

49777

6822

26 Налайх

15106

7559

6078

1262

27 Сонгинохайрхан

124790

67209

48343

8079

28 Сүхбаатар

60764

33366

23681

3157

29 Хан-Уул

58764

31870

22883

3413

30 Чингэлтэй

71869

38614

28130

4318

622794 /50.23%/

520380 /41.97%/

80564 /6.5%/

Эх сурвалж: www.mminfo.mn


URL:

Сэтгэгдэл бичих