Чилийн оюутнууд жагсаал хийв

Чилийн оюутнууд жагсаал хийв

Өнгөрсөн жилийн өдийд тус улсад томоохон эсэргүүцлийн жагсаал болж, олон зуун хүн бэртэж гэмтсэн удаатай.

Тэгвэл энэ удаад Чилийн боловсролын тогтолцоо багш оюутнуудын эсэргүүцэл нийгэмд газар аваад байна. Тэд боловсролын салбарын үйл ажиллагааг сайжруулахыг Засгийн газраас шаардсан аж.

Хүчнийхэн жагсагчдын эсрэг даралтат усаар шүршсэн бол оюутнууд цагдаа нар руу чулуу нүүлгэсэн талаар CNN агентлаг мэдээлэв.

Энэ удаагийн жагсаалд 1200 гаруй хүн хамрагдсан бол төв зам дагуу 3.2 километр урттай цувааг үүсгээд байгаа юм байна. Засгийн газрын зүгээс “асуудлыг шийдвэрлэх төлөөлөгчийг илгээхийг хүсэж байна” гэсэн байр суурийг илэрхийлжээ.


URL:

Сэтгэгдэл бичих