Бөөгийн зан үйлээс болж айлын гэр шатжээ

shatsan-ger-middleӨнгөрсөн хоногийн хугацаанд объектын гал түймрийн нэг, гал түймрийн зөрчлийн хоёр, автобус шаварт суусан нэг, машин усанд суусан нэг, мэдээллийн хоёр дуудлага ирж нийслэлийн Онцгой байдлын газрын аврах гал унтраах ангийн бүрэлдэхүүнийг гаргаж шуурхай арга хэмжээ авахуулж ажилласан байна.

Тухайлбал, өчигдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Салхитын гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 13:41 цагт өгснөөр Аврах, гал унтраах 34 дүгээр ангийн тасгийг гаргахад эзэн нь тодорхой бус айлын дөрвөн ханатай гэрт цахилгаан тогоо шатсаныг иргэд унтраасан байжээ.

Мөн Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дунд Дарь-Эхийн гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 16:24 цагт өгснөөр Аврах, гал унтраах 34 дүгээр ангийн тасгийг гаргахад таван ханатай гэр бүрэн шатаж байсныг 0:20 цагт ажиллан, хоёр тонн усзарцуулан унтрааж, 20 сая төгрөгийн өмч хөрөнгө аварсан байна.

Үүнээс гадна Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Хонхорын гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 02:42 цагт өгснөөр Аврах, гал унтраах 29 дүгээр ангийн тасгийг гаргахад бөөгийн зан үйл хийж байжээ.


URL:

Сэтгэгдэл бичих