Ё.Отгонбаяр сайд сонгуулийн хороо найруулж эхэлжээ

БСШУ-ны сайд Ё.Отгонбаяр боловсролын салбарт хангалттай өөрчлөлт шинэчлэлт хийсэн хэмээн өөрийгөө тоож яваа бололтой.
Энэ дэлхийн хамгийн эвгүй стильтэй боловсролын тогтолцоотой хэмээн эх орны маань боловсролын системийн талаар дэлхийн хөгжилтэй улсууд толгой сэгсэрдэг ч эрхэм сайд үүнийг үл тоохоор шийдсэн аж. Суурин соёлтой улсын иргэдийн сурч боловсрох аргачлал, мэдэх ёстой мэдлэг ч өөр байх ёстой, нүүдэлчин монголчуудынхаас хэмээн үздэг тэрбээр өдгөө боловсролоос ангижирч сонгуулийн сурталчилгаанд анхаарлаа хандуулахаар шийдсэн юм байх.
Ерөнхий мэдлэг, дээд боловсрол олгох систем бусадтай адил байх албагүй, бид сармагчин биш, дуурайх ёсгүй хэмээдэг эрхэм сайдтан сонгуулийг бол бусдаас хуулбарлахыг зөвд тооцсон юм шиг байна лээ. Тодруулбал, сайдтан сонгуулийн тухайд сонгогчдод сургалт явуулах шаардлагагүй, бид Оксфордоос суралцаж тэндхийн тогтолцоогоор сонгуульдана гэж томорсон сурагтай. Шуудхан хэлэхэд мань эр цоо шинэ арга гэж толгой эргүүлэнгээ сонгууль луйвардах хороо найруулж эхэллээ гэх хүн олон байгааг хэлэх нь зүйтэй байх аа.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.