Зуслангийн газрын ирэх наймдугаар сараас иргэдэд өмчлүүлнэ

НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2012 оны тогтоолоор 2012 оны зуслангийн ерөнхий төлөвлөгөөг баталсан юм. Төлөвлөгөөний дагуу нийслэлийн зуслангийн бүсийн 26 байршилд зуслангийн зориулалтаар газар эзэмшиж байгаа иргэдэд газрыг нь өмчлүүлэх ажлыг эхлүүлэх тухай Нийслэлийн Засаг даргын Захирамж гарлаа. Нийслэлийн өмчийн харилцааны газраас өгсөн мэдээллээр, иргэдэд зуслангийн газрыг өмчлүүлэхдээ Газрын тухай хууль болон бусад холбогдох дүрэм журмын дагуу зуслангийн 0,7 га хүртэл газрыг иргэнд үнэ төлбөргүйгээр өмчлүүлэх юм байна. Нийслэлийн өмчийн харилцааны газар наймдугаар сарын 1-нээс зуслангийн газрыг өмчлүүлэх ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд ногоон бүс, ойн сав усны сав бүхий газарт зуслангийн газар эзэмшиж буй иргэдэд газрыг нь өмчлүүлэхгүй юм байна гэж нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


URL:

Сэтгэгдэл бичих