Овоо доо.. УИХ-ын зарим гишүүдэд мөнгөнөөс илүү үнэтэй зүйл байдаг гэнэ

УИХ-гишүүн Д.Арвин : Алт монет бол ердөө л хэрэглээ

“Миний хийж байгаа ажил, хийхээр зорьж байгаа, санаандаа урлаж, бодож байгаа бүхэн минь үнэт зүйл, мэдээж гэр орон, үр хүүхэд. Ер нь үнэтэй зүйл гэдгийг тоон үзүүлэлтээр хэмжих дургүй. Хүн оршин тогтнож байгаа нь өөрөө үнэт зүйл. Гагцхүү тэр үнэт зүйлээ аши,глаж чадаж байна уу? Үгүй юу гэдэг нь эргэлзээтэй. Миний амьдрал тэр чигээрээ үнэт зүйл. Би өөрөө ч үнэтэй. Үнэтэй эд материал гэдэг бол зүгээр л хэрэглээ. Хүн хэрэглээг зөвхөн ухамсраар л зохицуулна. Магадгүй үнэт зүйл хэрэглэхгүй ч байж болно шүү дээ. Алт, монетыг би хэзээ ч үнэт зүйл гэж үзэхгүй. Энэ бол зөвхөн хэрэглээ. Хүний амьдралын мөч бүхэн үнэт зүйл.”-гэсэн үзэл бодлоос дүгнэхэд Арвин гишүүнд алт, монет юу ч биш бололтой. Хэдийгээр амьдралын үнэт эрдэнэ биш ч тийм ч үнэгүй зүйл бас биш юм. Тиймээс зарим хүмүүс үнэт эрдэнэ гэж үзэж байхад харин Арвин гишүүн маань тэгж үзсэнгүй нь хүн хүний амьдралын ялгаа юу?

УИХ-ын гишүүн С.Оюун

Үнэтэй хөрөнгө гаргаж авсан зүйл байхгүй

“ Миний гэр бүл үр хүүхэд. Тэд маань нийгэм, улс орноос ангид оршин тогтнохгүй. Иймээс эх орон үнэт эрдэнэ. Ийм л байна. Харин яг эд материалын хувьд гэвэл надад тийм том үнэтэй, хөрөнгө гаргаж авсан зүйл байхгүй”-гэж үзсэн нь С.Оюун гишүүн яагаад одоо болтол өв хөрөнгө цуглуулж амжаагүй юм бол оо гэх хүмүүсийн бодол юм. Хэт шударга хүн үү? Аль эсвэл…..

УИХ-ын гишүүн Р.Раш

Санах сэтгэл минь үнэтэй

“Миний хоёр хүүхэд хол сурдаг. Тэр хоёрыгоо санаж явах сэтгэл минь үнэтэй. Мөн гэр бүлийн доторх чөлөөтэй байдал. Энэ мөн л хамгийн үнэтэй зүйлд тооцогддог. Би ганц азаргатай. Энэ зун олон он давхацсан томоохон наадам болно. Ганц дээлт барилдаач, ганц морьт уралдаач гэдэг дээ. Ганц азарганыхаа тоосыг үргээж, хиймороо сэргээхээр зэхэж байна. Тэр минь миний үнэт эрдэнэ” хэмээн үзжээ. Сүүлийн үед улс төрийнхөн морины хорхойтой болж “ Сайн эхнэр гэрийн чимэг сайн эр эрийн чимэг” болсон цагт бүгд л хурдан адуунд үнэ хайрангүй мөнгө цацдаг болохоор үнэтэй зүйл нь байлгүй яахав .

УИХ-ын гишүүн Д.Батбаяр

Миний машиныг мөргөх нь ердөө л гарз

“Өмсөж байгаа хувцас, унаж байгаа машин маань чамгүй хөрөнгө гаргаж авсан ч миний хувьд үнэт зүйл биш. Хэн нэгэн миний ганган машиныг мөргөө л биз. Энэ бол ердөө л гарз. Түүнээс биш би тэгчихлээ гээд заргалдаад явдаггүй. Харин миний гэр бүл, эх орон бол дахин олдошгүй үнэт эрдэнэ. Ийм байдлаар ханддаг” гэдгээ хэлжээ. Тэгвэл Кёкүшюзаны машиныг мөргөвөл ямартаа ч тэрээр мөнгө нэхэж заргалдахгүй л юм байна.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.