Ариунаа би биш ээ тэр хүн чинь гэж уурлав

“Уран бүтээлээс өөр юу ч боддоггүй. Олсон орлого маань ч олигтой зүйл авахад хүрдэггүй” гэж баахан зовлон тоочих дуртай дуучид маань үнэтэй хаусанд амьдарч, чамин машин хөлөглөж яваагаа ч урлагийн буян гэлцэхээс ичдэггүй. Харин тэд татвараа төлж, эх орныхоо бүтээн байгуулалтанд хувь нэмрээ оруулах дөхөөд ирэхээрээ усанд хаясан чулуу шиг ор сураггүй алга болчихно. Ийм л хэдэн зартай нөхдийг гавьяат жүжигчин, дуучин Т.Ариунаа тэргүүлэх болсоор багагүй хугацааг үдэж байгаа гэнэ. Татварын байцаагчид түүнтэй холбогдож учир байдлыг нь сануулахаар дөнгөж саяхан л уриалгахан сонсч байсан хүн чинь шууд л бухимдан “Би биш ээ, тэр хүн чинь. Ариунаа энд алга байна” гээд тасалчихдаг юм билээ. Энэ арга барилыг нь цаг алдалгүй сурч авсан рок попынхон татварын тухай сонсохоор л чихээ дарах шахам зугтааж “Би биш ээ” гэж булзааруулдаг болжээ. Ичих булчирхайгүй болсон тэдэнтэй халз тулбал өөдөөс арай “Би биш ээ” гэчихээд эргэж ч харалгүй гүйх юм биш байгаа даа. Ядаж мань С.Жавхлан шиг “Би хэдэн ном ивээн тэтгэж, улсад татвараа төлж байгаа” гэсэн бэлэн хариулттай болмоор юм даа, тэд нар.


URL:

Сэтгэгдэл бичих