“Sky” их дэлгүүрийн хүнсний бүтээгдхүүнээс амьд эрвээхий гарч иржээ

Манай томоохон  дэлгүүрүүдийг тойрсон дуулиан шуугиан ганц нэгээр тогтохгүй. Бид хоол хүнсэндээ хэрэглэх бүтээгдэхүүнээ аль болох эрүүл, найдвартай газраас худалдан авахыг зорьдог.

Гэтэл нэр нөлөө бүхий томоохон супермаркетууд хугацаа нь хэтэрсэн бүтээгдэхүүн,  өт хорхойтой жимс ногоо, муудсан загас  худалдаж байгаа гэх уртаас урт цуваа үүснэ.

Энэ удаад “Sky” их дэлгүүрээр үйлчлүүлсэн нэгэн худалдан авагчийн гомдолын мөрөөр мэдээллэж байна. Тус худалдан авагч “Sky” их дэлгүүрээс салатны навч худалдаж авахад дотроос нь амьд эрвээхий гарч ирсэн байна. Тэрбээр хэлэхдээ: “Нэр хүнд бүхий томоохон их дэлгүүр гэхэд эрүүл ахуйн шаардлага хангахгүй хүнсний бүтээгдхүүн худалдаалж буйд бухимдаж үйл ажиллагаагаа сайжруулахыг сануулж байгаа юм. ”

Энэ асуудлыг холбогдох газар, албан тушаалтнууд анхаарч ажиллахгүй бол бүр хэрээс хэтэрч гүйцлээ.

Эх сурвалж: dorgio.mn


URL:

Сэтгэгдэл бичих