Улаанбаатарт 28 хэм дулаан байна

2013 оны 7 дугаар сарын 02-ноос 7 дугаар сарын 06-ныг хүртэлх
цаг  агаарын урьдчилсан төлөв :

Image


УУР АМЬСГАЛЫН ТОЙМ

6 дугаар сарын агаарын температурын дундаж нь Ховдын зүүн, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд, Өмнөговь, Дорноговийн ихэнх нутгаар 20-25, Баян-Өлгийн баруун, Завхан, Хөвсгөл, Архангайн ихэнх нутаг, Говь-Алтайн баруун өмнө ба зүүн хойд, Баянхонгор, Өвөрхангайн хойд хэсгээр 10-14, бусад нутгаар 15-19 градус дулаан байдаг /1 дүгээр зураг/ боловч зарим жил энэ утгаас нилээд хазайдаг. Тухайлбал, сүүлийн жилүүдийн байдлаар 1994, 1997 онд төв, говь, зүүн зүгийн нутгаар олон жилийн дунджаас 1-2 градусаар, 2000-2002, 2004, 2007 онд ихэнх нутгаар 2-5 градусаар дулаан болж, үнэмлэхүй их температур уулархаг нутгаар 23-28, бусад нутгаар 33-38 градус хүрч халж байсан бол 1987, 1990 онд олон жилийн дунджаас 1-2 градусаар хүйтэрч үнэмлэхүй бага температур говийн нутгаар 3-8 градус дулаан, уулархаг нутгаар 3-8 градус хүйтэн, бусад нутгаар 1 градус дулаанаас 4 градус хүйтэрч байжээ. Цочир хүйтрэл сарын аль ч үед ажиглагддаг.

Энэ сард олон жилийн дунджаар Их нууруудын хотгор, говийн ихэнх нутгаар 9-29, төвийн нутгийн ихэнх хэсэг, зүүн зүгийн нутгийн баруун  хойд хэсгээр 50-70, бусад нутгаар 21-49 мм бороо ордог /2 дугаар зураг/ боловч 1991, 1993, 1996, 2004 онд говийн нутгаар, 1994, 2008 онд ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-3 дахин их бороо орсон бол 1987, 1995, 1998-2000 онд дунджаас бага бороо  орсон байна.

Дуу цахилгаан жил бүр 4-8, зарим жил 10-14 удаа ажиглагддаг. Салхины хурд 15 м/с-ээс их болох тохиолдол жил бүр 1-3, зарим жилд 7-9 удаа ажиглагддаг. Сүүлийн жилүүдэд ажиглагдсан салхины үнэмлэхүй их хурдаас дурдвал, 1991 онд говийн нутгаар, 1995 онд баруун зүгийн нутгийн баруун, говийн нутгийн зүүн хэсгээр түр зуур 28-36 м/с хүрч хүчтэй шороон шуурга шуурч байжээ.

ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ

Бaруун зүгийн нутаг. The western region. Агаарын температурын  сарын дундаж нь нутгийн хойд хагаст 11-16 градус, өмнөд хагаст 15-20 градус дулаан буюу Баян-Өлгийн хойд, Увсын баруун хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар олон жилийн дунджаас 1.5 градусаар дулаан байна.

Нэгдүгээр арав хоногийн эх болон дунд үе, хоёрдугаар арав хоногийн эхээр  сэрүүсч Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 8-13 градус, өдөртөө 20-25 градус, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус дулаан, хөрсний гадарга дээр цочир хүйтэрнэ, өдөртөө 13-18 градус дулаан байна. Хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн сүүлчээр Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 18-23 градус, Их нууруудын хотгор, Олон нууруудын хөндий, Алтайн өвөр говиор шөнөдөө 14-19 градус, өдөртөө 30-35 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна. Бусад хугацаанд Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 14-19 градус, Алтайн өвөр говь, Олон нууруудын хөндийгөөр шөнөдөө 9-14 градус, өдөртөө 25-30 градус, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 19-24 градус дулаан байна.
Энэ сард орох хур борооны хэмжээ нь Баян-Өлгий, Ховдын ихэнх нутаг, Увсын  баруун хэсгээр олон жилийн дунджаас бага, Говь-Алтайн зүүн, Завханы зүүн өмнөд хэсэг, Баянхонгорын ихэнх нутгаар олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байна.

Нэгдүгээр арав хоногийн эхэн болон дунд үеэр зарим газраар бороо, уулархаг нутгаар хур тунадас орно. Хоёр ба гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр зарим газраар түр зуурын бороо орно. Гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Дээрх бороо орох үеүдэд салхи зарим газраар түр зуур 12-14 м/с, зарим үед дуу цахилгааны өмнө 18-20 м/с хүрч ширүүснэ.

Төвийн нутаг. The central region. Агаарын температурын сарын дундаж нь бүх нутгаар 14-19 градус дулаан байх бөгөөд Хөвсгөлийн уулархаг нутгаар олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар олон жилийн дунджаас 1.0-1.5 градусаар дулаан байна.

Нэгдүгээр арав хоногийн эхэн ба дунд үеэр сэрүүсч Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус дулаан, хөрсний гадарга дээр сулхан цочир хүйтэрнэ, өдөртөө 13-18 градус дулаан байна. Хоёрдугаар арав хоногийн эхэн ба эцсээр уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 12-17 градус, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 17-22 градус дулаан байна. Хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн зарим хоногуудад Орхон-Сэлэнгийн хөндийгөөр шөнөдөө 11-16 градус, өдөртөө 30-35 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө  25-30 градус хүрч халах төлөвтэй. Бусад хугацаанд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 15-20 градус, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 21-26 градус дулаан байх төлөвтэй.
Энэ сард орох хур борооны хэмжээ нь Хөвсгөлийн зүүн, Булганы хойд, Сэлэнгийн баруун хойд, Өвөрхангай, Төв аймгийн зүүн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим байна.

Нэгдүгээр арав хоногийн эхэн ба сүүлчээр зарим газраар, дунд үеэр ихэнх нутгаар бороо, хоёрдугаар арав хоногийн эх ба дунд үе, эцсээр зарим газраар, гуравдугаар арав хоногийн эхэн ба дунд үеэр зарим газраар, сүүлчээр ихэнх нутгаар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай.

Дээрх бороо орох үеүдэд салхи зарим газраар түр зуур 16-18 м/с хүртэл ширүүсэх төлөвтэй.

Зүүн зүгийн  нутаг. The eastern region. Агаарын температурын сарын дундаж нь 14-19 градус дулаан буюу Сүхбаатарын өмнөд хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар олон жилийн дунджаас 1.0-1.5 градусаар дулаан байна.

Нэгдүгээр арав хоногийн эхээр Хэнтий, Дорнодын хойд хэсгээр шөнөдөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн цочир хүйтэрнэ, өдөртөө 10-15 градус, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 15-20 градус дулаан байна. Нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхээр нутгийн хойд хэсгээр шөнөдөө 1-6 градус, өдөртөө 14-19 градус, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна. Бусад хугацаанд Хэнтийн  уулархаг нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 21-26 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 24-29 градус дулаан байх бөгөөд ялангуяа хоёрдугаар арав хоногийн дунд үе болон гуравдугаар арав хоногийн зарим хоногуудад ихэнх нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 30-35 градус хүрч халах төлөвтэй.
Энэ сард орох хур борооны хэмжээ нь Сүхбаатар, Дорнодын  зүүн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас бага, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим байна.

Нэгдүгээр арав хоногийн эхээр нутгийн хойд хэсгээр, дунд үе ба сүүлчээр ихэнх нутгаар, хоёрдугаар арав хоногийн эхээр зарим газраар бороо орно. Хоёрдугаар арав хоногийн дунд үе ба эцсээр нутгийн хойд хэсгээр, гуравдугаар арав хоногийн дунд үеэр зарим газраар, сүүлчээр ихэнх нутгаар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Дээрх бороо орох үеүдэд салхи зарим газраар түр зуур ширүүснэ, ялангуяа нэг, хоёр, гуравдугаар арав хоногийн эхэн ба дунд үеэр түр зуур 16-18 м/с, зарим үед 24 м/с хүртэл ширүүсэх төлөвтэй.

Говийн нутаг. The gobian region. Агаарын температурын сарын дундаж нь бүх нутгаар 18-23 градус дулаан байх бөгөөд Өмнөговийн зүүн өмнөд, Дорноговийн өмнөд хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар дунджаас 1.5 градусаар дулаан байна.

Нэгдүгээр арав хоногийн эхэн болон дунд үеэр сэрүүсч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 3-8 градус өдөртөө 14-19 градус, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 19-24 градус дулаан байна. Хоёрдугаар арав хоногийн эхээр өмнөх үеэсээ бага зэрэг сэрүүсч шөнөдөө 8-13 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна. Бусад хугацаанд бүх нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 25-30 градус дулаан байх ба ялангуяа хоёр ба гуравдугаар арав хоногийн дунд үеэр өдөртөө 31-36 градус хүрч халах төлөвтэй.

Энэ сард орох хур борооны хэмжээ нь Өмнөговь, Дундговь,  Говьсүмбэрийн ихэнх нутгаар олон жилийн дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим байна.

Нэгдүгээр арав хоногийн эхэн болон эцсээр нутгийн хойд хэсгээр, дунд үеэр зарим газраар бороо орно. Хоёрдугаар арав хоногийн дунд үе болон сүүлчээр нутгийн хойд хэсгээр, гуравдугаар арав хоногийн эхэн, дунд үе болон эцсээр зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Бороо хур  орох үеүдэд салхи зарим газраар түр зуур ширүүсэх бөгөөд  зарим үед түр зуур 20-24 м/с хүртэл ширүүсч болзошгүй.

Эх сурвалж: www.tsag-agaar.mn


URL:

Сэтгэгдэл бичих