Цэцэрлэгүүд шалгалтад бүдэрлээ

47835_89403Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын байцаагч нар цэцэрлэгүүдийг шалгалаа.

Улсын хэмжээнд 945 цэцэрлэгт 5630 багш ажиллаж, 181 мянган хүүхэд цэцэрлэгт хамрагдаж байна. Энэ нь 2-5 насны нийт хүүхдийн 77,6 хувь нь байна.

Шалгалтад хамрагдсан төрийн өмчийн цэцэрлэгүүд хүчин чадлаасаа давсан олон хүүхэд хүлээн авч, анги бүлгийн нягтралыг нэмэгдүүлснээр нэг хүүхдэд ногдох талбайн хэмжээ цэцэрлэгүүдийн 79,1 хувь нь стандартын шаардлага хангахгүй байна.

Цэцэрлэгүүдийн 32,6 хувь нь зориулалтын барилга байгууламжгүй. 21,1 хувь нь сургалт явуулах тасалгааг зориулалтын дагуу ашиглаагүй. 45,1 хувь нь гадна талбайн аюулгүй байдлыг хангаагүй, 51.9 хувь нь анги танхимын цонх хамгаалалтгүй.

Цэцэрлэгүүдийн эрхлэгчдээс 50,9 хувь нь сургуулийн өмнөх боловсролын чиглэлээр мэргэжил эзэмшээгүй зэрэг дутагдал зонхилжээ.

С.Лхагвацэрэн

ЗУУНЫ МЭДЭЭ


URL:

Сэтгэгдэл бичих