ИЗНН АН-д “дагаар орно”

ИЗН нэртэй намыг анх 2000 оны 3 сарын 9-нд Ардчиллын анхны удирдагч С.Зоригийн төрсөн дүү С.Оюун, түүнтэй нэг фракци гэгддэг асан хэсэг улс төрчид байгуулж байлаа.
Гэвч нэг их удалгүй С.Зоригтой хамтран зүтгэж байсан гэх Т.Эрдэнэбилэг, З.Нармандах, Х.Хулан, Дарь.Сүхбаатар, Л.Эрдэнэтуул нар ИЗН-ыг орхисон.
ИЗН оршин тогтносон хугацаандаа АН-тай 1, МАН-тай 1 удаа хамтран Засгийн газар байгуулж, МНН, БНН- уудтай тус тус нэгдэж, буцаж салсан.
Хамгийн сүүлд Х.Бат- Ялалт, С.Жаргал нарын хэсэг улс төрчид тус намд элсэж, хариуцлагатай алба хашиж байсан ч мөн л удалгүй намаа орхиж, “ИЗН бол С.Оюуны хувийн компани” хэмээн мэдэгдэх болсон.
Тэгвэл эх сурвалжуудын хэлж буйгаар ИЗНН энэ жилдээ багтан, АН-д нэг мөр “дагаар орох” гэж буй гэнэ.

П.Энх /sonin.mn/


URL:

Сэтгэгдэл бичих