Европын холбоо, Япон улс Вашингтоноос хариулт шаардаж байна

edbordАНУ-ын тагнуулын апбад Европын холбоог тандаж байсан тухай мэдээлэл тарж, АНУ болон Европын холбооны гол гишүүн орнуудын харилцаа хурцадмал байдалтай байгаа билээ.

Европын холбоо АНУ-аас энэ талаар тайлбар хийхийг шаардаж байна. Германы “Шпигель’’ сэтгүүлийн 30-ний дугаарт нийтэлсэн нууц баримт бичгээс үзвэл АНУ-ын Тагнуулын төв газар Европын холбооны төв байр болон Вашингтон дахь салбар байр, НҮБ-ын төв байран дахь апбан өрөөнд чагнах төхөөрөмж тавьж, компьютерийн дотоодын сүлжээнд сүүлийн таван жилийн турш нэвтэрсэн байна. Америкууд Европын холбооны “маш нууц” ангиллын дотоодод өрнөж буй яриа хэлэлцээ, цахим шуудан, бусад дотоод үйл ажиллагааны мэдээллүүдийг авч байжээ. Үүнээс гадна Нью-Йорк, Вашингтоноос Брюсселийн эсрэг кибер халдлагууд үйлдэж байсан гэхчлэн олон нууц мэдээлэл задарчээ. Эдгээр мэдээллийг Эдвард Сноудэнд буй нууц материалуудаас олж авсан байна. Тус сэтгүүлийн мэдээлснээр, Германы утас, сүлжээг хянаж байгаа цар хүрээ нь хүмүүсийн мэдэж байгаагаас хавьгүй илүү ноцтой гэжээ. Европын холбоо хэрэв АНУ-ын тал нууцаар тусгай байгууллагуудын яриаг чагнаж байсан нь үнэн бол хэзээ ч үүнийг хүлцэхгүй хэмээн мэдэгдсэн байна. Түүнчлэн энэ сарын 30-ны Их Британийн “Гвардиан” сонин АНУ-ын Тагнуулын төв газрын ажилтан асан Эдвард Снуодэны материалуудыг иш татан уламжлахдаа “АНУ нь гадаадын 38 орны Элчин сайдын яам болон төлөөлөгчдийн газрын яриаг чагнаж  байсан” гээд, Япон, Өмнөд Солонгос, Энэтхэг, Мексик зэрэг орнууд үүнд багтаж байгаа гэсэн байна. Японы Засгийн газар АНУ-ын тусгай албаныхан Вашингтон дахь тус улсын Элчин сайдын яамны утасны яриаг чагнаж байсан хэрэгт тайлбар хүссэн байна. Японы Сайд нарын танхимын тэргүүн Ёшихидо Сүга “Засгийн газар дипломат сувгуудаа ашиглан эдгээр мэдээллийг шалгах болно” хэмээн мэдэгджээ.

Б.Сувд-Эрдэнэ

Эх сурвалж:Үндэсний шуудан


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих