Дэлхий хэрхэн сөнөх вэ

Их Британийн эрдэмтэд компьютерын тусламжтай дэлхий хэрхэн, яаж сөнөхийг зөгнөжээ.

Эдгээр эрдэмтэд Шотландад болдог одон орон судлалын эрдэмтдийн их хурал дээр үр дүнгээ танилцууллаа. Нэг тэрбум жилийн дараа манай гариг дээрх өвс ургамал, ан амьтан үхэж үрэгдэх юм байна. Харин 2.8 тэрбум жилийн дараа дэлхий дээр амьд амьтан үлдэхгүй нь бололтой. Үүнд хүн төрөлхтний үйл ажиллагаа огтхон ч хамаагүй бөгөөд сансрын хууль нөлөөлж байгаа гэнэ. Нар хөгширч, улам бүр халсаар амьдрах боломжгүй болно.

Хүндхэн нөхцөлд зөвхөн нян болон микроорганизм л үлдэх юм байна. Одоо ч гэсэн ийм амьд организм амьдардаг бөгөөд нэг тэрбум жилийн дараа дэлхий дээр тэд л үлдэх нь.

Гэхдээ ийм судалгаа хүн төрөлхтнийг айдаст автуулах гэсэндээ хийгээгүй гэдгийг эрдэмтэд онцолжээ. Магадгүй ийм судалгаа дэлхийтэй төстэй гаригсийг олох ажиллагаанд тус дөхөм үзүүлж болзошгүй гэж тэд үзэж байгаа юм.

Т.Бүрэн


URL:

Сэтгэгдэл бичих